Японд өсвөрийн сүмо бөхийн аварга шалгаруулах тэмцээн болж, "Тоторри Ниши" дунд сургуульд суралцаж буй Монгол хүү түрүүлжээ.
Баянхонгор нутгийн хүү А.Сосорхүү гурван жилийн өмнө "Хакүхо-Кап" тэмцээнд түрүүлж байсан бөгөөд ирэх жил ахлах сургуульд суралцах юм. Тэрбээр сая болсон тэмцээний багийн төрөлд гуравт орж, хувийн дүнгээр алтан медаль хүртэн ёкозүна цолны эзэн болжээ.
Б.Жаргал