Олон улсын Химийн 51 дүгээр Олимпиад Франц Улсын Парис хотноо амжилттай боллоо. Тус олимпиадад улсаа төлөөлөн оролцсон баг тамирчид хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал, “Орчлон” дунд сургуулийн сурагч Амарсанаагийн Ашид хүрэл медаль авлаа. Тэрбээр өнгөрсөн 2018 онд Иранд болсон олон улсын Биологийн олимпиадаас мөн хүрэл медаль хүртэж байсан юм.
Олимпиадад оролцсон тамирчдыг МУИС-ын Химийн тэнхимийн доктор профессор Даваасүрэн бэлтгэж, ахалж оролцсон байна.
Сэтгэгдэл (3)