Мэргэжлийн бодибилдинг, фитнессийн тамирчны эрх олгох “IFBB pro qualifier” тэмцээн манай улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна. Энэ сарын 24-нд Corporate Convention center-д болох уг тэмцээнд гадаад, дотоодын хүссэн тамирчин бүр оролцох боломжтой юм байна.
Тэмцээнд жин болон тухайн ангилалдаа аварга болсон тамирчдад мэргэжлийн карт олгох аж.