Унгар Улсын нэр хүндтэй хөл бөмбөгийн академи болох “Пушкаш”-д монгол хүүхдүүд дөрөв дэх жилдээ хичээллэхээр болжээ. Тодруулбал, тус академид “Хараацай” клубын Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нар суралцахаар болсон талаар Монголын хөл бөмбөгийн холбооноос мэдээллээ.
Залуу хөл бөмбөгчдийн сонгон шалгаруулалтын МХБХ-ны “Элит” академийн сурагчид дунд явуулж, шадгарсан хүүхдүүдэд холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар батламж гардуулжээ.