Дэлхийн хэмжээний том брэнд болтлоо хөгжиж Өмнөд, Хойд Америк, Ази, Европ, Австрали тивүүдэд тогтмол үйл ажиллагаа явуулж буй "UFC" эгнээгээ шинэ тамирчнаар сэлгэлээ. Тодруулбал, Казахстан Улсын тамирчин Шавкат Рахмоновтой гэрээ байгуулсан байна. Шавкат мэргэжлийн дэвжээнд 12 удаа тулалдаж, бүх өрсөлдөгчөө цагаас нь өмнө хүнд цохилтоор ялж байсан. Түүний менежер Саят Абдрахманов “Манай тамирчин дэлхийн хамгийн том холбоонд тулалдах боллоо. "UFC"-тэй гэрээ байгуулсан хамгийн анхны казах тулаанч болон түүхэнд үлдэнэ. Рахмановоос гадна олон казах тамирчин энэ холбоонд тулалдана гэдэгт итгэж байна” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
Тус тэмцэээний хамгийн анхны аваргаар Бразил жиү-жицүгийн тамирчин Ройс Грэйси тодорч байсан юм. Тэрбээр гурван өрсөлдөгчтэй дараалан тулалдахдаа нийтдээ 5 минутын дотор ялжээ. Ройс Грэйси болон зар сурталчилгааны менежмэнтээр мэргэшсэн Арт Дэви нар нь UFC-ийг суурийг анхлан тавигчид гэж хэлж болно. 1993 онд тулааны урлагийн бүх төрлийн тамирчдыг нэг тэмцээнд цуглуулж, хэн нь шилдгийг тодруулах зорилготой тэмцээн зохион байгуулснаар өнөөгийн хүчирхэг “UFC”-ийн суурь тавигдсан байна. Өнөөдөр олон залуусын туйлын мөрөөдөл нь “UFC”-ийн тамирчин болох. Тиймээс ч энэ холбоонд чансаагаараа дэлхийд тэргүүлэх тулаанчид багтаж өрсөлдөж байна.