Чөлөөт бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 29-нд Болгарын нийслэл Софи хотын “Arena Armeec Sport hall” ордонд эхэлсэн билээ.
Тэмцээний дөрөв дэх өдөр охидын 49 кг-ын жинд өсвөр үеийн улсын хошой аварга, Саори Ёшидагийн болон “Асашёорюү Кап” өсвөр үеийн ОУТ-ий аварга, нийслэлийн 122 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Мөнхгэрэл хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр өнгөрсөн жил Загребт болсон өсвөр үеийн ДАШТ-д хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж байсан бол Софид дутуугаа гүйцээж дэлхийн дэвжээнээс медаль зүүлээ.
М.Мөнхгэрэл өчигдөр тэгшитгэлд Румыний Юраску Патрисиаг цэвэр, 1/8 шигшээд Украины Амина Пономареваг 5:0-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд Японы Моэ Киёокад 3:4-өөр харамсалтай ялагджээ.
Б.Лхам