Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, олон улсын их мастер Н.Мөнхшүр дэлхийн ой тогтоолтын тамирчдын чансааг тэргүүлж эхэлжээ.
Тэрбээр өмнө нь БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж ихэр дүүгийн хамт Гиннесийн номонд бичигдэхээр болсон билээ.
Н.Мөнхшүр 2016 оноос хойш энэ спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд өсвөр насны дэлхийн аварга, Ой тогтоолтын Ази тивийн аварга, Насанд хүрэгчдийн дэлхийн аварга болж байсан амжилтуудтай юм.