Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-18-нд Эстонийн нийслэл Таллинд болно.
Уг тэмцээнд манай улсаас 61 кг-ын жинд Э.Төгсжаргал, 65 кг-д Д.Тэнгис, 70 кг-д Э.Бямбадорж, 74 кг-д Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д Б.Билгүүн, 92 кг-д Э.Батмагнай, 125 кг-д С.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 50 кг-д Ч.Отгонтуяа, 53 кг-д Н.Анударь, 55 кг-д Б.Энхцэцэг, 62 кг-д Ө.Пүрэвсүрэн, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д Ц.Хулан гэсэн 14 тамирчин Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдархан, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Б.Алтангадасын хамт Таллиныг зорьлоо.
Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин А.Баатархүү “Улаанбаатар-1979”, ОУХМ С.Эрдэнэбаяр “Улаанбаатар-1989”, Т.Даваахуяг “Бээжин-2007”, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Э.Даваачимэг “Паттая-2012”, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд “Софи-2013”, ОУХМ А.Батцэцэг “Загреб-2014”-д түрүүлж байсан юм.