“Токио-2020” олимпийн наадмын эрх олгох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 14-22-нд Казахстаны Нур-Султан хотод болно.
Сүүлийн жилүүдэд бөхийн хөгжлөөр толгой цохих гүрнүүдийн нэг болоод буй Энэтхэгийн шигшээ баг ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ албан ёсоор зарлалаа. Багийн бүрэлдэхүүнд “Лондон-2012” олимпийн наадмын мөнгө, “Бээжин-2008” олимпийн хүрэл медальт, тус улсын анхны дэлхийн аварга Сушил Кумар, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Бажранг Пунья, Энэтхэг улсын олимпийн анхны эмэгтэй медальт бөх Сакши Малик тэргүүтэй шилдгүүд багтжээ.