Монголын волейболын холбооны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд энэ сарын 23-29-нд болж байна.
Тэмцээнд 20 (эмэгтэй 11, эрэгтэй 9) багийн нийт 250 гаруй тамирчин өрсөлдөж байгаа юм. Нийт найман сая төгрөгийн шагналын сантай энэхүү тэмцээний нээлтийн ёслол өчигдөр (9.24) болжээ. Монголын волейболын холбооноос ирэх жил болох Зүүн Азийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ баг, “2020” тэмцээнд оролцох охид, хөвгүүдийн шигшээ багийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байгаа гэнэ.
Мөн волейболын шинэ ордон барих ажил тус холбооны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байна.
Б.Жаргал