ОХУ-ын Улан-Үдэ хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ ирэх сарын 3-13-нд болно. Тэмцээнд шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, Л.Энхбаатар, П.Мөнхбаатар нарын удирдлага дор манай долоон ширэн бээлийтэн өрсөлдөнө.
Тэмцээний 48 кг-ын жинд Б.Мөнгөнсаран, 51 кг-д Л.Алтанцэцэг, 54 Э.Мичидмаа, 57 кг-д Т.Болортуул, 60 кг-д М.Намуун, 69 кг-д Э.Эрдэнэтуяа, 75 кг-д М.Мягмаржаргал нар тулалдах юм. Энэ тэмцээнд Монголын боксын холбооны шүүгч, AIBA-гийн гурван одтой шүүгч Г.Бадрах дэнслэх бөгөөд багийн эмчээр Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн их эмч Э.Энхбаяр нар ажиллах юм байна. Өнгөрсөн жилийн тус тэмцээний 54 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Дэлхийн цомын мөнгө, Азийн наадмын хүрэл медальт М.Нандинцэцэг энэ удаад өнжих аж.
Б.Жаргал