Хэдхэн хоногийн өмнө болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа Монголын жүдо бөхийн холбооны зарим удирдлага, дасгалжуулагч ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Тухайлбал, Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням ажлаа хүлээлгэн өгч, одоо түүний оронд Х.Болдбаатар дасгалжуулагч ажиллаж байна.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар дасгалжуулагчдын багийнхаа бүрэлдэхүүнд Хонконгийн шигшээ багт ажиллаж байсан гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл нарыг авчээ. Мөн шигшээ багийн тамирчдынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар болсон байна. Өмнө нь шигшээ баг 29 тамирчинтай байсан бол дөрвөн тамирчин нэмж 33 болгохоор төлөвлөжээ. Тухайлбал, Азийн аваргын алт, мөнгөн медальт, ОУХМ Д.Төмөрхүлэгийг шигшээ багтаа оруулахаар болсон байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)