Индонез улсын Батам хотод бодибилдинг, фитнессийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах энэ сарын 27-ноос ирэх сарын 3-нд болно.
Энэ тэмцээнд Монголын бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Сэджавын Одбаатарын удирдлага дор зургаан тамирчин өрсөлдөхөөр өнөөдөр хөлгийн жолоо залав. 53 дахь удаагийн тэмцээний модель +165 см ангилалд Азийн аварга Н.Анужин, -165 см ангилалд З.Оюун-Ундрах, атлетик ангилалд З.Ариунаа, спорт модель ангилалд Х.Далайжаргал, бодибилдингийн 85 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт С.Дуламрагчаа, пара бодибилдинг төрөлд М.Гантулга нар эх орноо төлөөлөн оролцох юм байна.
Энэхүү тэмцээн нь Азийн бодибилдингийн холбооны 60 жилийн хүрээнд болж буйгаараа онцлогтой юм.
Б.Жаргал