Өнгөрсөн долоо хоногт Казахстаны Нур-Султан хотод болсон ДАШТ-д медаль хүртсэн тамирчдаа зарим орнууд шагнаж байна.
Уулынхан буюу Гүржүүдээс чөлөөт бөхийн төрөлд Бека Ломтазе, Гено Петриашвили, сонгомол бөхийн төрөлд Нугзару Цурцумия, Лаша Гобазе нар дэлхийн аварга болцгоосон. Тэгвэл Гүржийн барилгын “Арки” компаниас аваргуудаа Тбилисид байрлах орон сууны түлхүүрийг гардуулан өгчээ.
Тэгвэл Энэтхэгийн чөлөөт бөхийн холбоо эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Дипак Пунияг 700 мянган рүпигээр, хүрэл медаль хүртсэн Рави Кумар (57 кг), Рахул Аваре (61 кг), Бажранг Пуния (65 кг), Винеш (53 кг) 400 мянган рүпигээр шагнав.