ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улсын Чуйн нурууны ноён оргил Актруд (далай төвшнөөс дээш 4044 метр) ууланд Монголын уулчид амжилттай гарлаа гэсэн мэдээ ирлээ.
Манай таван клубын нийт 10 уулчин тус хайрханы баруун болон зүүн оргилын 2А ангиллын замаар цаг агаарын таагүй нөхцөлд авиралт хийсэн байна. Актру уулын оргилд авиралт хийсэн манай уулчдаас Монголын анхны “Seven summiteer”, алдарт “К2” оргилд хөл тавьсан анхны Монгол уулчин, гавьяат тамирчин Б.Гангаамаа болон Х.Батсайхан нар амжилттай гарсан байна. Монголын уулчид тус ууланд хоёр дахиа гарсан нь энэ бөгөөд Зүүн оргил анх удаа төрийн алтан соёмбот далаагаа мандуулжээ. Актру уулын оргилд гавьяат тамирчин Б.Гангаамаа, Х.Батсайхан нар амжилттай гарсан юм.
Б.Жаргал