Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр тус хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Түүний хүсэлтийг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хэлэлцэж, ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Улмаар тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт Д.Загдсүрэнгийн ажлыг түр хариуцуулахаар шийдвэрлэсэн байна.
Мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулахтай холбоотой ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах асуудлыг ойрын хугацаанд Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр тогтсон байна. Д.Загдсүрэн нь 2001 оноос тус хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)