Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Саарал жагсаалт"-д оруулсан гэх албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардав

2019-10-24
0
ЖИРГЭХ

УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлөөс “Саарал жагсаалт”-тай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.


Тэдний зүгээс Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д ороход хүргэсэн хамаарал бүхий албан тушаалтнуудыг огцруулах шаардлагыг хүргүүлнэ хэмээн онцоллоо. Торуулбал, "Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх Oлон улсын байгууллага FATF-ын ээлжит хурал энэ оны аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотноо 205 улс, олон улсын байгууллагыг төлөөлсөн 800 гаруй төлөөлөгчтэйгөөр хуралдаж гурван асуудал хэлэлцсэн бөгөөд үүний хоёр дахь хэсэгт Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй улс гэж үзэн “саарал жагсаалт”-д оруулсан. Манай улс “Саарал жагсаалт”-д орох болсон дөрвөн  үндсэн шалтгаан нь:

-Санхүүгийн бус бизнес эрхлэгч нарт тавих хяналт шалгалтын механизмын хэрэгжилт хангалтгүй, \Шууд хэрэгжүүлэх байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам\

-Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй, \ Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Хууль сахиулах байгууллагууд\

-Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураах авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх тогтолцоо хангалттай ажиллахгүй байгаа, \ Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар,Хууль сахиулах байгууллагууд\

-Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоо хангалттай түвшинд ажиллахгүй байгаа \Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар\ зэрэг шалтгаанууд шалгалтаар илэрч, хяналтад орсон APG  буюу FATF-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2017 онд манай улсад анх удаа хийсэн Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээгээр FATF-ын гаргасан 40 зөвлөмжөөс 20 нь хангалтгүй, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй буюу мөнгө угаах эрсдэлтэй байсан тул "Эрчимтэй хяналт"-д орсон билээ.

FATF болон APG-гийн олон улсын хамтын ажиллагааны хяналтын ажлын хэсгийн хамтарсан уулзалтаас Монгол улсыг “Саарал жагсаалт”-д оруулах шийдвэрт Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай холбоотой 2017 оноос хойш өөрийн хариуцдаг салбаруудад чиглэсэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг цалгардуулсан, зохион байгуулалт уялдаа холбоогүй ажилласнаар хугацаа алдаж үр дүн гаргаагүй зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж дүгнэсэн байна.

Монгол Улсад БНАСАУ-ын 1500 орчим иргэд ажиллаж байгаа. FATF Монгол Улсад ажиллаж байгаа Хойд Солонгосын иргэд авсан цалингаа улс руугаа явуулж цөмийн зэвсэг үйлдвэрлэлд хувь нэмэр оруулж байна гэж үзэж “Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх” гэх FATF-ын хоригийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон байна.

Түүнчлэн мөнгө угаах гэмт хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй, мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх талаар хангалтгүй байгаа зэрэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын шууд хамаарах асуудал юм. Тэрээр Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга юм.

Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсон үндсэн дөрвөн шалтгаан нь Хууль зүйн, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын ажилдаа хайнга ханддаг, популизмаар ажил хийдэгтэй шууд холбоотой гэдгийг Ардчилсан нам биш Олон улсын байгууллага дүгнэж дэлхий дахинаа дүнгээ зарласан.

Дээрх албан тушаалтнууд нь 2017 оноос хойш Терроризмтэй тэмцэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй  тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг цалгардуулсан, хууль, санхүүгийн хяналтын байгууллагын уялдаа холбоо, зохион байгуулалт нэн сул байсны  улмаас буюу хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа биелүүлээгүйн улмаас Монгол Улс FATF -ын “Саарал жагсаалт”-д орсон. 2017 оноос хойш FATF-ын 15 сарын хугацаатай хяналтын үед Монголбанк, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн албанаас эхлээд холбогдох төрийн байгууллагууд 20 зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр хангалттай ажиллаж чадсангүй.

FATF-ын хяналтын жагсаалтад орсон улсуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай байдлыг харгалзсаны үндсэн дээр Европын холбоо Хар жагсаалтад оруулах асуудлыг шийддэг.

Монгол Улс “Саарал жагсаалт”- д орсноор Рио Тинто Оюу толгойн төсөлд санхүүжилт татахад хүндрэлтэй болж байна гэж “Австралийн санхүүгийн тойм”-оор мэдээлсэн. Одоогоор 5.3 тэрбум ам.долларын гүний уурхайд нэмж 1.2 -1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах шаардлага байгаа ч удаашрах, цаашлаад татрах магадлал байна. Бусад өөр томоохон төслүүдэд ч адил сөрөг нөлөөтэй” гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • uurtai hun (66.181.177.200)
    ene buzar hulgaich tsaraitai bayrtsaihan nymdorj nariig uter turgen zailuulah heregtei bugd hulgaichuud deeguur bgaa hujaagiin sheesnuud !!!!
    2019 оны 10 сарын 26 | Хариулах
  • Ард (49.0.212.169)
    Эхлээд үүнд арга хэмжээ хэрэгтэй л, ядаж шудрага болно, тэгээд даараа нь эрдэнэ бусад мөн одоо үйлдээд байгааг ...
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • зочид (202.21.97.90)
    ОДОО ОРОН СУУЦНУУДЫН ОРЦ НЬ КОДТОЙ ХААЛГАТАЙ БОЛСОН УЧИР МАНААЧ ЖИЖҮҮРИЙН ХЭРЭГГҮЙ СУУГЧ БҮР БАЙРАНДАА ОРЖ ГАРАХДАА ХААЛГАА ЗААВАЛ ХААЖ БАЙХ НЬ ЗӨВ ГАДНЫ ХҮН ОРУУЛЖ БОЛОХГҮЙ ҮНЭНДЭЭ МАНААЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭЭД Ч ЧАДАЖ Л БАЙГААШҮҮ ДЭЭ ХАРИН ОРЦНЫ ЦЭВЭРЛЭГЧ НЬ 7 ХОНОГТ 2 УДАА ОРЦОО ЦЭВЭРЛЭЭД БАЙХАД ОСК-Т АМАР ШҮҮ ДЭЭ БҮГДЭЭРЭЭ ЦЭВЭРХЭН БАЙХАД АНХААРЬЯ ХИЙХ ЁСТОЙ АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙЖ ЦАЛИН АВАХ ГЭЭД БАЙГАА ОСК-Н ДАРГА ИНЖЕНЕРҮҮДИЙГ АЖЛААС НЬ ХАЛАХ НЬ ЗӨВ СӨХ-Г ТАТАН БУУЛГАЯ ТӨР ЗАСГАААААА
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • зочид (202.21.97.90)
    ямар ч аргаар хамаагүй мөнгө угаадаг монгол улс саарал байтгуайхар жагсаалтад орж таараа наад Зах нь ОСК ГЭЖ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА БАЙХАД СӨХ ГЭЖ БАЙГУУЛААД СУУГЧДЫГ ДАВХАР ТӨЛБӨРТ ОРУУЛЖ МӨНГӨ ТУУГААД АРАЙ ЧДЭЭ СӨХ-Н УДИРДЛАГУУДЫГ ШОРОНД ХИЙХ НЬ ЗӨВ ТОРГУУЛЬ ТӨЛҮҮЛЭХ НЬ ЗӨВ СӨХ-НХӨН ХУВЬДАА 2-5 БАЙРТАЙ 3-ААС ДЭЭШ МАШИНТАЙ 5-С ДЭЭШ ГА ГАЗАРТАЙ БОЛЧИХСОН БАЙНА ШҮҮ ДЭЭ ТЭГСЭН МӨРТӨӨ ДЭЭВРИЙН ЗАСВАРЫГ ХЭСЭГЧЛЭЭД Ч ЗАССАН ГҮЙ МӨНГӨНИЙ ШУНАЛ ГЭЖ АЙМААР ЮМАА
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (139.5.217.178)
    Саарал дараалалд оруулсан шалтгаан бол АН 2013-2015 онд Засаг барьж байх үед хийсэн нүгэл,луйвар хулгайн үр дагавар билээ.МБ-ны Золжаргал,ХХБ ны Эрдэнэбилэг,ЭТ-н 49 хувийг хувьдаа гулгуулсан,бондоор бондойсон гм олон нөрийг шонд өлгөөд шоронд хатаавал СААРАлаас амархан сална. МАНАНтаж мангартаад чадахгүй л дээ. Эд нарт Нямдоржоос өөр зулгаах хүн байхгүй.
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.193.34)
    Хууль зүйн сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг эхний ээлжинд тун яаралтай огцруулах хэрэгтэй!!! Энэ нь ФАТФ-ын шаардлагыг Монгол Улс биелүүлж эхэлсний дохио болно!!! 4 дуракаас бүхэл улсын эрх ашиг илүү биз дээ????
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • АН (66.181.180.78)
    Энэ халзан хужааг мэлхий Эрдэнэтэй нь хамт монголын улс төрөөс бүрмөсөн зайлуулах хэрэгтэй шүү АН-ын залуучууд аа.
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.195.9)
    Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хувалзыг хамгийн түрүүнд Сангийн сайдаас огцруулах хэрэгтэй.
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Батболд (103.57.94.227)
    Энэ Эрдэнэбат саарал жагсаалтад оруулахад маш их үүрэг гүйцэтгэж хэдэн тэрбумаар нь идсэн хүн дээ
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.115.25)
    чи өөрөө биз дээ үнэнээ хэлэх цаг болжээ
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Иргэн (66.181.161.11)
    Эрдэнэ та 2 биз дээ..
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.36.176)
    Нямдоржийг хамгийн түрүүнд огцруул
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Энэ өөрөө бас орох ёстой ЭТГЭЭД шүү дээ...
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    Замбараагүй задгай явж ирсэн Төрд шигдсэн хулгайчууд бүгд бурууий Ялангуяа Нямдорж тэргүүтэй мафийн бүлэг
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.21.100.210)
    zov yum xeljee tegesdee chi cg bas ooroo orno shuu ter jagsaaltand
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    1 цаг 51 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    2 цаг 3 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    2 цаг 41 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    15 цаг 55 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    15 цаг 58 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    16 цаг 1 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    18 цаг 15 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    19 цаг 37 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    19 цаг 39 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    20 цаг 13 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    20 цаг 18 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    20 цаг 21 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    20 цаг 31 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    21 цаг 0 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    21 цаг 6 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    21 цаг 17 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    21 цаг 19 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    22 цаг 6 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    22 цаг 50 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    22 цаг 50 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК