Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн томилгоо 1.3 их наядын “үнэтэй” байжээ

2019-10-31
0
ЖИРГЭХ

-I-

Улсын төсөв 1.3 их наяд төгрөгөөр буурах бодит эрсдэл үүсчээ. Цэцийн шийдвэрээс үүдэж. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ноцтой мэдээ” хэмээн тодотгоод “Ашигт малтмалын нөөц ашигласны татвар үгүй болж, төсвийн орлого жилд 1.3 их ная төгрөгөөр буурахад хүрч байна. Товчхондоо ашигт малтмал ард түмний өмч биш компаниудынх болж байна” гэжээ. Цаашлаад “Оюу Толгой, “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой”, цайрт минерал зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр цайрын уурхай татвар төлөхгүй болж байна. Ашигт малтмал уурхайн эздийн өмч боллоо. Ард түмнийх биш. Энэ бол тоглоом биш шүү” гэжээ. Түүний ийн бухимдах болсон нь нэр бүхий иргэнээс гаргасан мэдээллийн дагуу маргаан үүсгэж хуралдсан Цэцийн шийдвэртэй холбогдох.

Бүр тодруулбал, Цэцийн дарга Д.Одбаяраар даргалуулсан Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаа хийж, ээлжит бус чуулганаар баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан парламентын шийдвэрийг хүчингүй болгосноос үүдсэн хэрэг. Цэцийн дарга Д.Одбаяр нь Хуулийн сайд хийж байсан нэгэн.

Парламентаас баталсан хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмал эзэмшигчид нөөц ашигласныхаа татварыг төлж, улсын төсөвт төвлөрүүлэх учиртай байв. Гэвч Цэцийн Их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийн хүрээнд парламентын шийдвэр хүчингүй болсон нь энэ. Цэцийн энэ шийдвэрийн хүрээнд Монгол Улсын жилийн төсөв 1.3 их наяд төгрөгөөр тасрахаар болсон Сангийн сайдын үг бодит үнэн юм.

Цэцийн дээр чухам “хөх тэнгэр байдаг” гэсэн үгээр Д.Одбаяр даргатай бүрэлдэхүүнийг “зөвтгөж” болох ч бүхэл бүтэн улсын татварын орлогыг 1.3 их наядаар "танах" нь Үндсэн хуулийн гол үзэл санаа бус ямар нэгэн улс төр орсныг Сангийн сайд ийн тодотгожээ.

-II-

Монгол Улсын иргэд газрын доорх байгалийн баялгаасаа шууд ашиг хүртэх ганц арга нь роялти. Хачирхалтай нь, Цэц үүнийг үгүйсгэж, нөөц ашигласны татвар авах нь Үндсэн хуулийн зөрчил гэж үзсэнээр газрын доорх баялаг эзэмшигчдийг хуулийн гадна гаргалаа. Өөрөөр хэлбэл, уул уурхайн томоохон орд эзэмшигч компаниуд Цэцийн шийдвэрийн хүрээнд өнөөдрөөс роялти төлөхгүй байж болох нь. Үндсэндээ Монгол Улсын газрын хэвлий дэх томоохон орд газарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн компаниуд роялти татвар төлөхөөргүй боллоо. Энгийнээр татварын орлого мэдэгдэхүйц, бүр жин дарах хэмжээнд буурна, тэр хэрээрээ улсын төсөвт тэрбум биш их наядаар алдагдалд орох нь.

Уул уурхайн салбарын орлого энэ оны хагас жилийн байдлаар 1.31 их наяд төгрөгт хүрсэн тухай мэдээлсэн нь өнгөрсөн наймдугаар сар. Өмнөх жилийн мөн үеийнхээс 17.5 хувиар өссөн үзүүлэлт.

Экспортод гаргаж буй түүхий эдийн хэмжээ нэмэгдэх бүрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн салбарт ажилладаг компаниудын аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг төсөвт төвлөрүүлсэн нь энэ. Үргэлж алдагдалтай, зарим тохиолдолд улайсдаг улсын төсөвт ийнхүү гэрэл асч эхэлсэн байв.

Ашигт малтмалын нөөц ашигласны татвар 35, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 25.3 хувиар дээшилсэн статистик тоо баримт үүнийг илтгэнэ. Үүнийг дагаад Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний улиралд 8.6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Чамлахааргүй өндөр үзүүлэлт, дордуулахгүйгээр дээш татах үзүүлэлт. Эдийн засаг идэвхжихийн хэрээр төсвийн орлого нэмэгдсэн нь тодорхой. Ирэх жилийн төсвийн төсөлд энэ хүрээнд тодорхой хэмжээний орлого төвлөрүүлэхээр тооцсон байж таарна.

Гэтэл Цэцээс гаргасан шийдвэрийн хүрээнд уул уурхайгаас улсын төсөвт оруулах орлогын хэмжээ дор хаяж 1.3 их наядаар тасрах нь. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд тухайн орд газарт нөөц ашигласны татвар төлөхөөргүйгээр үйл ажиллагаа явуулж болох нь. Тодорхой, томоохон орд газарт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компаниудад энэ нь ашигтай байж болох ч Монгол Улсад хохиролтой ийм нэгэн шийдвэрийг Цэц гаргажээ. Дагаж мөрдөх хууль нь гэхээсээ түүнд нөлөөлдөг улстөрчдийн нөлөө нь тохуутай ч юм шиг.

-III-

У.Хүрэлсүх даргатай, Ерөнхий сайдтай МАН-ын Засгийн газраас “Ирээдүйн өв сан”-д анх удаа 500 тэрбум төгрөгийн хуримтлал үүсэх тухай ярьж, онцолж байсан нь ердөө жилийн өмнөх үйл явдал. Энэ тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Норвегийн Тэтгэврийн сантай адилхан сан байгуулж, ирээдүйдээ зориулж хуримтлал үүсгэнэ” гэж мэдэгдэж байлаа. Улстөрчдийн ялангуяа УИХ-ын гишүүд, сайд нарын хамгийн жишээ татаж ярих дуртай Норвегийн “Баялгийн сан”-гийн хөрсийг Монголд тавихаар болсон нь энэ ч Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэрийн хүрээнд уг сан “Зангууны үлгэр” болж байх шиг. Өөрөөр хэлбэл, “Ирээдүйн өв сан”-г бүрдүүлэх санхүүжилтийн нэг эх үүсвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдож байв.

Ингэхдээ “Төсөвт төвлөрсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь” хэмээн заасан юм. 2016 оны арваннэгдүгээр сарын 10-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан уг хуулиар Ирээдүйн өв санд 167.3 тэрбум төгрөгийг хуримтлуулсан байдаг. Монгол Улсын Баялгийн сан болох Ирээдүйн өв санд түүхэндээ анх удаа мөнгийг хуримтлуулсан хэрэг.

Харамсалтай нь, Ашигт малтмалын тухай хуулийн нэр бүхий заалтыг Цэц түдгэлзүүлснээр энэхүү сангийн хуримтлал бүрэн зогсох эрсдэлд орлоо. Цэцийн шийдвэрээс үүдэж тэг тогсолт хийж байна. Эцсийн дүндээ энэ сан хэнд хэрэгтэй гэвэл бидний, Монгол Улсын ирээдүй хойчид хэрэгтэй. Түүнээс хэсэг бүлэг улстөрчид сэтгэлийн хөөрлөөрөө гаргасан асуудал огт биш.

-IV-

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй. УИХ-аас гурав, Ерөнхийлөгчөөс гурав, Улсын Дээд шүүхээс гурван хүнийг санал болгосноор парламент зургаан жилийн хугацаатай томилдог. Үндсэн хууль өөрөө нийгмийн зөвшилцөл, гэрээ учраас аль нэг субьектэд нь давуу эрх олгохгүйгээр харилцан томилох эрх үүргийг хуваарилсан нь энэ. Цэцийн гишүүнээр нэр дэвшүүлж, томилж ирсэн жишгээс харахад ихэвчлэн мэргэжлийн хуульчид энэ албыг хашиж иржээ. Хачирхалтай нь, нэр бүхий гурван улстөрчийг Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшүүлж томилуулсан нь өнгөрсөн жил.

Энэ тухай “Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигч нь хуулийн мэдлэгтэй, эрдэмтэн хүн байх ёстой юм шиг ойлголттой байна. Харин Үндсэн хууль арай өөр шаардлага тавиад байна. Улс төрийн өндөр мэргэшилтэй гэдэг нь ядаж л намын гишүүн, өндөр албан тушаал хайж байсан хүн гэж ойлгож байна. Улс төрчдийг томилж болохгүй гэж ойлгож болохгүй. Мөн багш нарын цуглуулга болж болохгүй. Үндсэн хуулийн шаардлагын дагуу хүмүүсээ нэр дэвшүүлсэн. Хүмүүсийн тогтсон ойлголт өөрч хуулийн шаардлага өөр гэдгийг бас ойлгох хэрэгтэй” хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд байр сууриа илэрхийлж байсан удаатай. Тэр нь ч ёсоор болж байх шиг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчөөр дамжиж, УИХ-аар виз даруулсан АН-ын мандаттай Цэцийн нэр бүхий гурван гишүүн хийдгээ хийлээ. 

Есөн гишүүний гурав нь Ерөнхийлөгчөөс "хамаарал"-тай байж болох ч Цэц өөрөө олонхийн саналаар шийдвэр гаргах нь хомс. Аль нэг субъектээс томилсон гишүүн ч Цэцийн шийдвэрт бүрэн нөлөөлж болдгийг өнгөрсөн хугацаанд гарсан шийдвэрүүд нь нотолно. 

Байгалийн баялаг ард түмний өмч гэдгийг мөрийн хөтөлбөртөө тусгаж, Үндсэн хууль дээр гараа тавин тангарагласан Ерөнхийлөгч Х.Баттулгын цаад зорилго Цэцээс гаргасан шийдвэрээр илүү тодорлоо гэдгийг зориуд тодотгоод байгаагийн шалтгаан ердөө л энэ. Мэргэшсэн төдийгүй хий нь гарсан хуульчдын талбарыг “нам”-ын буюу улс төрийн өндөр мэргэшилтэй гурван хүнээр сольсон түүний томилгоо 1.3 их наядын “үнэтэй” байснаар ийн тодорч байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын хооронд үзэл бодол, эрх ашгийн зөрчил байдгийг үгүйсгэхгүй. У.Хүрэлсүхийн танхимд Сангийн сайдаар очиход нь хориг тавьснаар энэхүү зөрчил нь илэрсэн.

Гэхдээ нэг хүнд дургүй, өш зангидлаа гээд бүхэл бүтэн гурван сая иргэнийг хохироож болохгүй. Адаглаад хоёр сая гаруй сонгогчдоос олонхийн санал авахдаа газрын хэвлий дэх байгалийн баялаг бол ард түмний өмч хэмээн хамгийн чангаар дуугарсан хүн нь тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга.

Хамгийн гол нь, "Монгол Ялна" уриатай Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит сонгууль, улсын төсвийг хэлэлцэж эхэлсэн энэ цаг үед өөрийн үзэл бодол, сонгуулийн амлалтаасаа буцах болов?!.

Тийм биш бол Цэц яагаад ийм шийдвэр гаргав. Түүнд хэн нөлөөлөв? гэдэг нь сонин. Цаашлаад Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн "Цензургүй яриа" нэвтрүүлэг оролцох үеэрээ Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг шүүмжилж ярьсан нь маргааш нь Цэцийн шийдвэрээр биеллээ олж буй нь хачирхалтай!. Ямартай ч Ерөнхийлөгчөөс томилолттой Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нар Цэцийн гишүүн болсныхоо эхний үүргийг ийн биелүүлсэн бололтой. Угтаа бол байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласны татварыг хамгийн нэгдүгээр хоёр гараа өргөн дэмжих учиртай нь Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө биш гэж үү?

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (35)

  • Зочин (192.82.78.116)
    menget uvgeni lobby-r 10%-n hurelbaatar mun Mongol bankni bayartsaihan narig zurguulj said bolgoson.edgeer 3 Ubs-n luivarchdig zailuulj,hariutslaga tootsoh tsag boloogui yum uu,Hurelsuhee!
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • ganbaatar (43.242.242.116)
    tsetsiin dargiig yaraltai ogtsryylah .
    2019 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (43.242.243.159)
    ER N ENE TSETS GEGCH ZAHIALGIIN HULHINII BAIGUULLAGA BAIJ ULSAAS UNDUR TSALIN AVAN URGELJ ZAHIALGAAR HOR NAIRUULJ SUUHIIN HEREG BAINA UUU
    2019 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (139.5.216.169)
    Хууль зүй, Сангийн сайд нар ажлаа хийж чадаж байгамуу. Бас цэц улс төржсөн төлөөллөөс бүрдээд хэц болчоод байгаам биш үү
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (150.129.143.127)
    Энэ сангийн сайд гээд нэг дултраа дөрвөд дандаа хутгуур хийнэ. Энэ нөхөр монголыг сааралтуулсан хамгийн гол буруутан. Мөн нямдорж ч гэсэн саарлын гол хүн. Ер нь энэ увсчуудад мөнгө санхүү дотоод хэрэг хууль зүйг хариуцуулж болохгүй ээ
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.178.50)
    Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хулгайчийг хамгийн түрүүнд Сангийн сайдаас огцруулаачээ.
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • zochin (185.39.141.92)
    65 ulugchinguu yaaraltai taraa rne uls muhuj bn
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • Hu (112.72.9.26)
    Gargasan shiidver, tailbariig ni sain unshaachee. 1 amishaadhaar yu ch medeegui baij l turuuleed amisgaadhaa bodood bhiin. 1 tn nuursnees davharduulaad 4 yanzaar tatvar avch bga ni buruu l getsen bh shig bhiin.
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • Buud (173.66.161.64)
    Odbayar bolon ene undsen huuliin ceciin gishuudiig ene mongold ul buteh buhniig gaarshuulj bgaa huuliudtai ni hamt bulshlah heregtei
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • иргэн (43.228.129.229)
    ҮХЦэцэд өргөдөл гаргасан Баярмаа гэдэг хүн чинь АН-ын гишүүн, АН-ыг 2012-2016 засаг барьж байхад төр Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хүн дээ. Одоо АН-ын хуулийн зөвлөхийг нь хийдэг юм.
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (64.119.17.202)
    Ашигт малтмал ашигласны төлбөр авах нь буруу гээгүй, харин УИХ хуулиа буруу томъёолж буруу хууль баталсан учраас л Цэц хүчингүй болгосон биз дээ?? Одоо тэр алдаагаа бушуухан засах хэрэгтэй шдээ!!
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • МАН-ЫН ГИШҮҮН (64.119.21.219)
    ХУУЛИА ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛ ГЭЭД УИХ ,ЗГ - Т БҮТЭН 4 САРЫН ХУГАЦАА ӨГСӨН !!! ӨӨР ЯАЛГАХ ГЭСЭН ЮМ !!! АЖЛАА ХИЙ !!!
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.21.107.84)
    Сангийн сайд ерөнхийлөгчийн тамгын дарга 2-ын зөрчил арай дэндэж бна.
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
    • Роялти буюу ашигт малтмал ашигласны татварын тухай Хурэлбаатар сайд тун зов хэллээ. Энэ еронхийлогч улсаа хорлож ханахгуй юм.
      2019 оны 10 сарын 31
  • Хэнчбишби (126.21.136.34)
    Хурдан хятадын мэдэлдээ орж бүгд хэн ч биш болж амар сайхандаа болох юмсан
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
    • иргэн
      Одоо угаасаа идээд байгаа юм биш үү????
      2019 оны 10 сарын 31
    • chamd jorlongyn baas iduulj shees baastai jorlond jivuuleh bailgui. huseed baih ium bish shu. olon ovor mongol-g baas iduulj jorlond jivuulj alsan gesen.
      2019 оны 10 сарын 31
  • Дарьсүрэн (66.181.189.83)
    Ерөнхийлөгч зөрчилтэй индивуд байнаа
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (64.119.16.154)
    Цэцийн гишуудийг мэрэгшсэн монголоо гэсэн сэтгэлтэй хараат бус хумуусийг томилох хэрэгтэй байна
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • xxxxx (202.131.238.22)
    Баттулгыг огцруулах хэрэгтэй, Монголын ард түмний хуурлаадаа . Монгол ялагдлаа
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • СОНГОГЧ (64.119.21.219)
    МАФИЖСАН МАН БУРУУГАА БУСДААС ХАЙЖ БУСАД РУУ ЧИХЭЖ БУСДЫГ ХЭЛМЭГДҮҮЛЖ ИРСЭН ИРСЭЭР Л БАЙНА !!! ХӨӨСӨРСӨН ТӨСВӨӨ БОДИТ ХӨРСӨН ДЭЭР НЬ БУУЛГА !!!
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • харамсалтай (64.119.16.250)
    ЦЭЦийг татан буулгаж чадварлаг, эх оронч залуусаар бүрдүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй.
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • Жонхуу (182.160.39.54)
    Энэ одоо монголыг хорлож ханаагүй л байгаа юмуу. Шүүрээ унаад шулмаа дагуулаад монголоос зайлаасай.
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (122.201.26.172)
    ЗГХЭГ-ын дэд дарга байсан Солонго тэтгэврийн эмгэнийг ажлаа хийж чадахгүй байсныг Цэц рүү дэвшүүлэн зайлуулсан. Энэ эмгэн мэт хүмүүс ийм л байдлаар ажиллаж байна даа.
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • Baynaa (66.181.161.17)
    Novsh yumaa
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    ЭНЭ ЗИ ЖЕНКО 2 МОНГОЛ УЛСЫГ СӨНӨӨЖ ӨӨРСДӨӨ ХААШАА ЗАЙЛАХ ГЭЖ ИЙМ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙНАА ЭНЭ 2 ХУРДАН ҮХЭЖ ДАЛДРААСАЙ ДЭЭР БЯМБАСҮРЭН ГЭЖ ЗӨНӨСӨН ӨВГӨТЭЙГАА ХАМТ ЗАЙЛААЧЭЭ
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зоогий (66.181.161.23)
    1.3 тэрбумийн суудал их үнэ цэнэтэй юм бн эзэндээ үнэнч гэдгээч харууллаа
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
    • 1.3 их наяд. 1,300 тэрбум гэсэн үг.
      2019 оны 10 сарын 31
  • Бат (66.181.161.36)
    Ард түмнээ уландаа гишгэлээдээ ерөнхийлөгч сда
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • Иргэн (183.177.106.34)
    Энэ жэнко гэж муу хулгайч дандаа монголын эсрэг ажил хийж явах юм.
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • zochin (203.91.112.130)
    Нанзаддорж нь ГовьАлтайд амьдарч байсан Хятад иргэний хүү шүү дээ
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • Цэвээнравдан (150.129.143.14)
    Энэ сэтгүүлч жинхэнэ манантсан бололтой, учир юу хэмээвээс ҮХЦ-ийн их суудлын хуралдаанд наанадаж 7 гишүүн оролцож олонхийн саналаар шийдвэрээ гаргана, 3 хүн шийдэхгүй шү дээ
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
    • Genkoiin shiidvereer 13 bha boliod 5 huntei bolson. 3 shiidver huchintei.
      2019 оны 10 сарын 31
  • Зочин (124.158.77.9)
    энэ ерөнхийлөгчид ер нь олигтой хийсэн зүйл байна уу, одон гардуулж байна, гадаадад зочилж байна л гэж хааяа гарах юм. мэдэгдэхээр овойж оцойсон ажил алгаа. хэрэг алг
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (172.58.142.137)
    Jenko giin hulgaisan 280say iig mah talh bayngol heregiig huraan avch tuluulne uu
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    1 цаг 52 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    2 цаг 3 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    2 цаг 41 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    15 цаг 55 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    15 цаг 58 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    16 цаг 1 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    18 цаг 15 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    19 цаг 37 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    19 цаг 39 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    20 цаг 13 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    20 цаг 18 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    20 цаг 21 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    20 цаг 31 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    21 цаг 1 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    21 цаг 7 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    21 цаг 17 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    21 цаг 19 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    22 цаг 6 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    22 цаг 50 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    22 цаг 50 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК