Бангладеш улсад Шех Рассэлийн нэрэмжит талбайн теннисний олон улсын клубын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын сарын 11-18-нд болоход 17 орны баг тамирчин өрсөлдлөө. Манай улсаас Б.Идэр ахлагчтай гурван тамирчин өрсөлдөж эрэгтэйчүүдийн баг шагналт байрт шалгарсан байна.
Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ч.Маралгоо тэргүүн байрт орсноор цомын эзэн болов. Мөн тэмцээнд амжилттай манай баг тамирчид Бангладешийн Ерөнхий сайдын хүндэтгэлийн зоогонд уригдаж Ерөнхий сайдтай уулзлаа. Ийнхүү Ч.Маралгоо теннисний төрлөөр нэр хүндтэй, өндөр шагналтай тэмцээнд түрүүлсэн анхны Монгол тамирчин боллоо.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)