БНХАУ-ын Юньань мужид дугуйн олон өдрийн уралдаан өндөрлөхөд манай тамирчин М.Баасанхүү нийлбэр дүнгээр түрүүлэв.
2014 оноос анхлан зохион явуулж ирсэн энэ удалдаан Мангши хотоос Лижианг хүртэлх 650 км-ын өгсүүр замд болжээ. Тэмцээнд 36 орны 1000 гаруй тамирчин оролцсон байна. Тэрбээр Лижианг хотод болсон 100 км үргэлжилсэн отгон гараанд 3:13.58 цагийн амжилтаар түрүүлсэн юм.
Б.Жаргал