Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотын “KD Jadhav” спорт цогцолборт хоёрдугаар сарын 18-23-нд зохион байгуулагдахаар шийдвэрлэгджээ.
Ингэснээр Энэтхэгчүүд насанд хүрэгчдийн Азийн АШТ-ийг нийслэлдээ зургаа дахь удаагаа хүлээн авах гэж байгаа нь энэ юм. Харин “Токио-2020” олимпийн наадмын эрх олгох Азийн бүсийн тэмцээн гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болохоор товлогджээ.
А.Сүх