Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Жалбаа: Анхны олимпод Монгол Улсаа төлөөлж оролцсон хүний хувьд энэ удаад хичээнэ ээ

2019-12-25
0
ЖИРГЭХ

Ахмадын өвлийн III олимпийн наадам Австри улсын Инсбрук хотод ирэх оны нэгдүгээр сард болно. Энэ тэмцээнд манай улсаас 78 настай Б.Жалбаа өрсөлдөх юм. Тэрбээр  олимпийн их наадамд гүйлтийн тэшүүрийн төрөлд оролцож байсан гэдгээрээ онцлогтой. Түүнтэй хэсэгхэн хором ярилцсанаа хүргэе.


-Ахмадын өвлийн олимпийн наадам удахгүй хөшгөө нээнэ. Та 56 жилийн дараа Инсбрукийн мөсөн талбайд дахин хөл тавих гэж байна. Хэр догдолж байна вэ?

-Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж байна. Тэр хэрээр хариуцлага нэмэгдэж байгаа нь мэдрэгдэж байна. Инсбрук хот 1964 онд өвлийн олимпийн их наадмыг зохион байгуулсан бол 56 жилийн дараа ахмадын өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах гэж байгаа нь тэмдэглүүштэй зүйл юм. Би гүйлтийн тэшүүрийн 500, 1000, 1500, 5000 метрийн зайд өрсөлдөхөөр бэлтгэж байгаа. Монгол Улс 1964 онд анх удаа олимпийн наадамд тамирчдаа оролцуулж байсан. Тэр нь өвлийн олимп. Эх орноо төлөөлөн олимпийн наадамд оролцсон анхны тамирчдын нэг нь би. 56 жилийн дараа Инсбрук хотод хоёр дахь олимпдоо оролцох болсоноо бэлгэшээж байна.

-Таны анхны тэшүүр хөрөө байсан гэдэг үнэн үү? 

-Үнэн, үнэн. Би 1954 онд гүйлтийн тэшүүрээр анх хичээллэсэн юм. Тэр үед Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын бага сургуульд сурч байсан. Хүүхэд болсон хойно тоглож наадах гээд өвөл нь нуурын ус хөлдөхөд чарга, тэшүүр л их хань болдог байж билээ. Манай нутгийн багачууд тэшүүрээр гулгахыг хаанаас ч үзсэн юм, эцэг эхээсээ тэшүүр нэхнэ. Надад ч бас тэдний адилаар тэшүүр дээр гулгачих бодол төрнө. Тухайн үед юм ховор болохоор тэшүүрийг тэр бүр авч өгөх боломжгүй. Аав, ах нар модны хөрөөний төмрийг тасдаж ирлээд, банз модны завсар хавчуулан бэхэлж тогтоогоод тэшүүр хийж өгч байсан. Ёстой л монголчлох гэдэг нь тэр. Хэдий хэлбэр галбир нь тиймхэн ч гулгаж дөнгөөд л байсан. Одоо бодоход хөгжилтэй, бас дурсамжтай сайхан байдаг юм. 

-Тухайн үед тэшүүрийн спорт Монголд хэр хурдацтай хөгжиж байв?

-Гавьтай хөгжөөгүй байсан. Ийм үед Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос нэг тамирчин оролцсон гэдэг. 1964 оноос хойш бол тогтмол оролцдог болсон.

-Хөвсгөлд хөрөөний ирэн дээр анх гулгаж сурсан хүү богинохон хугацаанд суралцаж олимпийн замд гарчээ?

-Би тэр үед гадаадад гарч үзээгүй, олимпийн талаар бол ямар ч мэдээлэлгүй байлаа. Олимпод оролцох болсныхоо дараа бэлтгэлээ Казахстанд 45 хоногийн цугларалтад гарсан нь их үр дүнтэй болсон. За тэгээд олимп болдог Инсбрук хотод хөл тавилаа. Жигтэйхэн сайхан мэдрэмж төрсөн. 

-Монголчуудын анхны олимпийн наадамд тантай мөр зэрэгцэн оролцсон нөхөд гэвэл?

-Монголын багийн тугч Л.Цэнд бас Л.Дашням, Ж.Үржав, Ц.Лхамжав гээд тамирчид явсан. Тэднээс маань гурав нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Одоо Л.Цэндийн маань бие тааруухан байгаа. Миний  олимпийн наадамд оролцох болсон шалтгаан бол сая хэлсэн нөхдийнхөө төлөө юм. Намайг амжилттай оролцвол "Инсбрук-1964" олимпийн наадамд хамт явсан тамирчин нөхдийн минь алдар дуурсагдана гэдэг бодол тээн хөгшин ах нь бэлтгэлээ хангаж байна даа.

-Та дөрвөн ч зайд уралдах юм байна. 80 дөхөж яваа танд ахдахгүй юу?

-Би 75-79 насны ангилалд өрсөлдөнө. Хичээнэ дээ.

-Тэшүүрийн спортоос олон жил завсарласан санагдана?

-Тийм ээ. 1975 онд Хөвсгөл аймагт багш, дасгалжуулагчаар томилогдон очиж хүүхэд багачуудтай ажиллах болсон. Харин 2018 оноос спортдоо эргэн ирсэн. 

-Мөсөн талбайдаа олон жил гараагүй та өнгөрсөн жил олон улсын тэмцээнд түрүүлсэн. Таниар олон хүн бахархаж байсан шүү?

-Тэгсэн. Спортоос хэсэг завсарлаад өнгөрсөн жил амадын олон улсын тэмцээнд оролцож бас болоогүй ээ, түрүүлсэн.

-Тэгэхээр та чинь нэг өвлийн бэлтгэлээр олимпод өрсөлдөх гэж байгаа гэсэн үг үү?

-Энэ удаагийн олимп их хүлээлт үүсгэж байна. Миний анх оролцсон олимп, тэгээд хоёр дахь удаагаа Инсбрукт олимпийн давалгаанд нэгдэн орох гэж байна шүү дээ. 

-Таныг энэ удаагийн олимпийн наадамд Монголын багийн тугчаар оролцуулах юм гэв үү?

-Тугчаар оролцох завшаан тохиовол сайхан байна. Одоохондоо шийд нь гараагүй ээ. Ирэх нэгдүгээр сарын 4-нд тодорхой болох юм гэнэ лээ.

-Спортоос хөндийрсөн энэ олон жил юу хийж байв гээд судлаад үзтэл та чинь сур харваа, шагайн харваа руу урвасан юм байна шүү дээ? 

-1975 онд багш, дасгалжуулагчаар томилогдох үеэс үндэсний спортоор хичээллэж эхэлсэн. Учир нь аймгийн төв спорт хорооноос дасгалжуулагч нарт спорт хариуцуулж өгдөг байлаа. Надад үндэсний сур, тэшүүр, хөнгөн атлетик, сагсан бөмбөг зэрэг спортын төрлийг хариуцуулсан.

-Та тэгээд тэшүүрийг авч болоогүй юм уу?

-Шинэ бүхэн амттай, бас сонирхолтой. Би 70 насыг хол давсан ч тэшүүрээр гулгаж байна шүү дээ.

-Тэгээд үндэсний спортоор хичээллээд ямар амжилт үзүүлээд байна?

-Үндэсний сурын спортын мастер, Монгол Улсын хүндэт мэргэн цолтой. Үүний дараа шагай харваагаар хичээллэж, Монгол Улсын харьшгүй мэргэн цол хүртсэн дээ.

-Үр хүүхэд, ач зээ нараас чинь таны хичээллэдэг энэ олон спортын аль нэгээр нь дагнан хичээллэх юм уу?

-Миний хоёр хүү сур, шагай харваж байна. Мөн хоёр ач маань сур харваагаар хичээллэж байгаа. Хоёулаа цолтой. Бас том хүү маань тэшүүрээр хичээллэдэг. Идэрчүүдийн улсын аврга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальтай.

-Олимпийн бэлтгэл сургуулилт хэр хангагдаж байна вэ?

-Бид БНХАУ-ын Хайлар хотын мөсөн гулгуурын талбайд 10 хоногийн бэлтгэл хийсэн. Эх орондоо бэлтгэл хийе гэхээр харамсалтай нь, мөс нь бэлэн болоогүй байна. Одоо кросс гүйлт, дасгал хийх зэргээр л бэлтгэлээ базааж байна даа. Өнөөдөр Хандгайт руу явж магадгүй гэсэн.

-Бэлтгэлийн зардал мөнгөө хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Төрөөс ямар ч дэмжлэг авдаггүй. Өөрсдийн зардлаар олимпийн наадамд бэлдэж байгаа. Олимпод явж оролцоход нэг хүнээс 5-6 сая төгрөгийн зардал гарна. Бэлтгэл, сургуулилт, олимп руу явах зардал зэргийг өөрөөсөө гаргана.

-Инсбрук хот 56 жилийн өмнөхөөс хэр өөрчлөгдсөн бол гэж бодож байна вэ?

-Мөсөн гулгуурын талбай нь тухайн үед ил задгай байсан. Одоо битүү мөсөн гулгуурын талбай болсон болов уу.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    20 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    30 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    1 цаг 13 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    1 цаг 27 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    2 цаг 9 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    3 цаг 11 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    3 цаг 13 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    3 цаг 15 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    3 цаг 34 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    3 цаг 41 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    3 цаг 44 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    3 цаг 46 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    3 цаг 47 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    4 цаг 16 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 26 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    20 цаг 4 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    20 цаг 35 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    21 цаг 17 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    21 цаг 43 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    23 цаг 6 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК