Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн баярын хүрээнд "Олноо өргөгдсөн 108" практик буудлага спортын тэмцээн болж, олон шилдэг тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдөв.
Тав дахь удаагийн тэмцээнд "Desert tech 6.5CM" зэвсгээр өрсөлдсөн Монгол Улсын заан Баттулгын Соронзонболд алтан медаль хүртэж, "Rem700 PCR 308 win" зэвсгээр өрсөлдсөн Д.Наранбаатар, "Savage10B 6.5CM" зэвсгээр өрсөлдсөн Б.Даваажав нар удааллаа.
Улсын заан Б.Соронзонболд нь практик буудлагын спортоор хичээллээд удаагүй ч оролцсон тэмцээн бүртээ өндөр амжилт үзүүлж, спортын дэд мастер цолтой юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)