Увс аймгийн Сагил сумын харьяат, улсын начин С.Нямжав, С.Даваасамбуу нарын нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болов. Энэ барилдаанд Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүлж, хурц арслан Э.Мөнхбаатар үзүүрлэлээ. Их шөвөгт аймгийн арслан Ц.Мөнхбаяр, аймгийн заан О.Түмэн нар шалгарсан байна. Үндэсний бөхтэй холбоотой нэг мэдээ дуулгахад өнөөдөр Монгол бөхийн өргөөнд Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн цолтой бөхийн барилдаан болно.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)