Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч хоёр дахь удаагаа төрийн эрх мэдлийг өөртөө “авъя” гэлээ

2020-3-26
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан уриалга гаргажээ. Агуулгын хувьд коронавирусний тархалттай холбоотой. Засгийн газраас авч байгаа арга хэмжээн дээр нэмээд зургаан зүйл бүхий саналыг дэвшүүлжээ. Тэдгээр нь төсөвт тодотгол хийхээс гадна аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон комисс байгуулах тухай.

Сонирхолтой нь, Ерөнхийлөгчийн уриалгад анхаарал татахуйц хэд хэдэн өгүүлбэр шитгэсэн нь УИХ-ын сонгуулийг хойшлуулах, төрийн удирдлагыг төвлөрүүлэх талаар онцолжээ. Энэ нь дарангуйлал огтхон ч биш бөгөөд зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ гэдгийг тэрбээр нэмж дурдсан байна. Ерөнхийлөгчийн энэхүү уриалгыг Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хийж байгаа үйлдэл гэж харж болох ч коронавирусний цар тахлаар дамжуулан төрийн эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх гэсэн нүүдэл гэдгийг судлаач, хуульчид түрүүчээсээ бичиж эхэлжээ.

Учир нь, коронавирусний тархалттай холбогдуулан Засгийн газраас авч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ Үндэсний аюулгүй байдлын хүрээнд онц байдлын журмаар ажиллах хүртлээ мухардаагүй.

Ийм алхам хийх шаардлага тулгараагүй байхад Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой шаардлага бүхий уриалга гаргасан нь Онцгой бүрэн эрхт “комисс” байгуулж, төрийн эрхийг өөртөө төвлөрүүлэх оролдлого гэсэн хардлага, шүүмжлэл гараад байна.

Судлаач, хуульчдын ярьж, бичиж байгаа нь ч оргүй зүйл биш юм. Учир нь, нэгдүгээрт коронавирусний цар тархалттай холбогдуулан авч буй арга хэмжээ онц байдал тогтоох хэмжээнд хүртлээ хараахан мухардчихаагүй байна. Засгийн газар, Улсын онцгой комисс ажлаа сайн, шуурхай хийж буй. Хоёрдугаарт, одоогийн авч байгаа арга хэмжээ энэ чигээрээ үргэлжилж, хүнд үеэ давчихвал ээлжит сонгуулийг хойшлуулах шаардлагагүй, хуулийн хугацаандаа явуулах бүрэн боломжтой.

Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ удаагийн үйлдэл уриалга нэрийн дор төрийн эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх гэсэн санаа хэмээх хуульч, судлаачдын хардлага, шүүмжлэл оргүй биш бодитой байх магадлал нь өндөр.

Үндсэн хууль бусад хууль тогтоомжид ч ямар үед УИХ-ын сонгуулийг хойшлуулах талаар тодорхой бичжээ. Үүнд нь:

Үндсэн хуулийн 22.1-д Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж, шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

22.1-д Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж, шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

2.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.

УИХ-ын тухай хуулийн 30.2-д Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан онцгой нөхцөл үүссэний улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол мөнхүү нөхцөл арилж шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөтөл өмнөх Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

Сонгуулийн тухай хуульд:

8.5. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал зэрэг онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулна.

8.6. Хэрэв энэ хуулийн 8.5-д заасан онцгой нөхцөл Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэр батлан гаргасны дараа бий болсон бол Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэрээ хүчингүй болгож, ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсооно гэжээ.

Харин ямар нөхцөлд онц байдал зарлаж төрийн эрх мэдлийг хэнд төвлөрүүлэхийг Онц байдлын тухай хуульд ингэж заажээ.

Онц байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл

  1. Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах онцгой чиг үүргийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /цаашид “Зөвлөл гэх/ эрхлэн гүйцэтгэнэ.

9 дүгээр зүйл. Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх талаархи Зөвлөлийн онцгой бүрэн эрх

1.Зөвлөл онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхдээ дор дурдсан онцгой бүрэн эрх эдэлнэ:

2/онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэр буюу Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилтийг холбогдох байгууллагад хянан шалгах, шаардлагатай бол тэдгээрийн удирдлагын илтгэл, мэдээллийг сонсож, үүрэг даалгавар өгөх;3/шаардлагатай асуудлыг Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх;

4/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад заавал биелүүлэх үүрэг даалгавар өгөх;

5/онц байдал тогтоосон шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурал болон Засгийн газарт ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын удирдах албан тушаалтан, аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг онц байдлын хугацаагаар түдгэлзүүлж, орны хүнийг томилох, шаардлагатай гэж үзвэл тэдгээрийг огцруулах тухай асуудлыг эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүлэх;

6/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар холбогдох байгууллагаас мэдээ, судалгаа, шаардлагатай бусад баримт бичиг гаргуулан авах;

7/онц байдал үргэлжлэх хугацаанд Зөвлөлийн ажлын аппаратыг бэхжүүлэх асуудлыг шийдвэрлэх;

8/онц байдал тогтоосон нутаг дэвсгэрт Зөвлөлийн бүрэн эрхт төлөөлөгч томилж ажиллуулах;

9/шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Зэвсэгт хүчний Жанжин штаб, цагдаа, тагнуул, хил болон иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төв байгууллагуудын дарга нарын бүрэлдэхүүнтэй шуурхай штаб байгуулж ажиллуулах;

10/онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгах асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай харилцах, хамтран ажиллах, туслалцаа авах;

11/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хуулиар олгосон бусад онцгой бүрэн эрх гэжээ.

Эндээс "Аливаа хямралыг зөвхөн хар амиа бодож, ганц ганцаараа даван туулах гэвэл их эндүүрэл байдгийг дэлхийн түүх харуулдаг. Хямралыг даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, бүх нийтээрээ хүчээ нийлүүлэн хамтран ажиллах явдал мөн. Наад зах нь манай иргэд тансаг зүйлийн хэрэглээгээ багасгаж, хэрэглээгээ зохистой бага түвшинд хэсэг хугацаанд барихад л асар их хөрөнгө хэмнэж болно.

Хямралыг даван туулах тухай эл асуудлыг ойрын хугацаанд УИХ, Засгийн Газар, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр ярьж шийдэж болно, тэгэх ч байх. Гэхдээ ийм том, ноцтой асуудлыг ард түмэндээ дуулгахгүй хийх нь тун зохисгүй явдал гэж үзсэний учир энэ уриалгыг гаргаж байна" хэмээх уриалгаар дамжуулан сонгуулийг хойшлуулах, төрийн эрх мэдлийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, төвлөрүүлэх Ерөнхийлөгчийн саналыг биелүүлэх цаг үеийн шаардлага, нөхцөл байдал үүсээгүй байгааг харж болно.

Эсрэгээрээ коронавирусээр дамжуулан эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх гэсэн Ерөнхийлөгчийн далд санаа гэдгийг төвөггүйхэн ойлгож болохоор байна.

Дэвшүүлсэн асуудлын хувьд өөр байж болох ч агуулгын хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үеэр засаглалын тогтолцоогоо ард түмнээр хэлэлцүүлэх санал гаргаж байсантай агаар нэг харагдаад байна гэсэн үг.

Тэгээд ч "Төрийн сонгууль хуулийн хугацаандаа шударга болно гэдэгт итгэлтэй байна" гэдгийг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Бага хурлаа хааж хэлсэн үгэндээ онцолсныг энд тодотгох хэрэгтэй.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
100 сая ам.долларын санхүүжилттэй “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл” албан ёсоор эхэллээ
Ж.Энхбаяр: Худалдаа, тээвэр, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг хооронд нь холбосон бүс нутгийн зангилаа болох зорилт тавьж байна
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (109)

  • Зочин (222.14.8.228)
    erunhiilugchuu zasgiin gazartai n tatan buulgaa, korona virus tegtlee tarhaagui bhad,neg bol zag hugazaandaa songuulia yavuulaval gej harj bna.X.Battulga huvi hunii erh ashigaa harsan songolt hiigeed bnaa.
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
  • Ард (66.181.188.58)
    Бидэнд юу саад болж байна? Энэ олон намын өрсөлдөөн.тэмцэл. хариуцлага хүлээдэггүй их хурал.бүлэг фракц болж хуваагдсан диваажингийн төөрөгдөлд орсон гишүүд.эх орны баялагийн тэгш бус хуваарилалт.ардчилал ярьдаг дүр эсгэгчид.алт хөтөлбөр.лицензүүд.гэх мэтээр бусармаг зүйлүүд. Ийм их хурал.ингэж сонгогддог гишүүд.улс орны хөгжил удааширч хайран цаг хугацаа алдлаа. Үндэсний эв нэгдэл.эх оронч үзэл.хариуцлага сахилга баттай байж шударга хатуу засаглалтай л болох цаг болсон.
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
  • АНЗААР (203.169.50.97)
    БАТТУЛГА ХУУЧИН ХАНДЛАГА СЭТГЭЛГЭЭНЭЭС ЮМ ҮЛДСЭН БАЙГАА БОЛ ХОЖИМ ЯДУУ СЭТГЭЛГЭЭТЭЙ БОЛОН БУСДАД МУУГААРАА ДУУДУУЛСААР МАРТАГДАНА. ХӨРӨНГӨ БАЙР СУУРЬ ТӨЛӨВШӨӨГҮЙ ЯДУУ ХАНДЛАГА ХАРИН ИХ ХӨРӨНГӨ БАЙР СУУРИА БҮГДИЙГ НЬ ХҮН ОРХИХ ЦАГ ИРНЭ. ХАРИН ЗӨВИЙГ ҮЙЛДЭЖ БАЙГАА ОНОВОЛ МӨНХӨД ДУРСАГДАЖ ЯАХ ГЭЖ ХОРВООД ИРСЭН ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛНЭ. МОНГОЛЫГ Ч АВАРНА. ТАНЫ ЮУ ГЭЖ ШИЙДЭХЭЭС ХАМААРНА АМЬГҮЙ ХӨРӨНГӨНД ЗАХИРАГДАН БООЛЧЛОГДОХ УУ ХӨРӨНГИЙГ ЗАХИРЧ ИРЭЭДҮЙ ҮЕЭЭ АВРАХ УУ ӨӨРИЙГӨӨ БОДСОН ӨРӨВДМӨӨР БАЙДАЛДАА БУЮУ ХАРААЛ ДОТОР ҮЛДЭХ ҮҮ ТАНИАС Л ХАМААРНА
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.36.127)
    Баттулга Монголын Путин болох ч юм уу хэн мэдлээ. Тэгвэл бүх олигархуудын хөрөнгийг хурааж шоронд хийнэ шүү. Үүнээс л МАНАН айж байгаа.
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • Баттулга (202.55.188.85)
    Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул
    2020 оны 03 сарын 28 | Хариулах
    • тунгалаг
      Эх орны төлөө сэтгэсэн ерөнхийлөгч мундаг юм олн хүмүүс муугаар бодоод атаарахаад байх юм монголчууд бид эх орноо хамгаалаад сайн амьдрах хүсэлтэй энэ бүгдийн эрхийг 30 гэр бүл МАНАН 30 жил эзэлсэн одоо үүнийг зогсоож монгол улсаа бодох хэрэгтэй ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАХИРАХ биш ард түмэнд эрх олгож б.а гэж бодлоо. Болдог бол онц байдал тогтоогоод нам гэж байхгүй худлаа амлалтуудаа хаяж Ёрөнхийлөгчийн засаглалтай болмоор б.а Ерөнхийлөгчөө
      2020 оны 03 сарын 28
  • цэцэг (103.57.92.144)
    ерөнхийлөгч бүх эрх мэдэлийг гартаа авахгүй ,засаг огцорохгүй сонгууль хойшлоно . короногын тархалт юу болох нь уу ?гэдэгийг ямар ч байсан 5 сар хүртэл онцгой анхаарах хэрэгтэй короногоос салаагүй ид бужигнаж байгаа цаг үеэр давхар сонгуулийн сурталчилгаа хийж бужинаан ,тогтворгүй байдал үүсгэх хэрэггүй !.сонгууль гэж манарч байгаад короног хяналтаас алдвал яах уу? эхлээд ямар ч байсан короногын аюулыг хумих хэрэгтэй улс оронуудын хөл хөдөлгөөн юу болох нь уу ? гэж анхаарч ажилах нь чухал түүнээс сонгууль гэж бужигнуулахаа боль .короно гайгүй болвол хэзээч цаг товлоод хийчих ажил .яг одоо сонгууль гэж давхар давхар бужигнаан ,зардал үүсгэхгүй бүх анхааралаа коронгын эсрэг байлгаж үр дүнтэй ажилаж байх нь чухал байна .өөр сонголт бидэнд алга байна ямар ч байсан короногын аюулыг дарж байх цаг үетэй сонгуулийг зэрэгцүүлэж яагаад ч болохгүй .ер нь сонгуулийн сурталчилгааг хорих хэрэгтэй !.
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
    • Zochin
      Undsen huulia zurch ged bgaa yumuu tegmeergui bn
      2020 оны 03 сарын 27
  • A (64.119.26.251)
    Battulga aa undsen huulia deedel. Zasgiin gazar ajlaa hj bn. Chono boroonoor gegcheer ...
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Дүүрэнжаргал (66.181.161.113)
    Дэмжинээ хѳ
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.46.166)
    Ардчилал л биш бол ямарч тогтолцоо хамаагүй бүүр төвлөрсөн төлөвлөгөат байвал бүүр гоёоо. Х.Баттулгыг дэмжиж байнаа
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
    • gorid
      2020 оны 03 сарын 27
  • Зөв (150.129.143.1)
    Ерөнхийлөгчийн зөв Нэгэнт өвчин гарсан учир сонгууль хамгийн багадаа 1жилээр хойшилно
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Засгийн газар ажилаа сайн хийгээд явж байна Вирусыг тархаахгүй байх талаар зөв шийдвэр гаргаж байгаагийн хүчинд манай улс энэ өвчинийг бүрэн хяналтандаа байлгаж чадаж байна , улс орны байдал онцгой байдал тогтоох хэмжээнд хүрээгүй байна хүрэх ч үгүй байх энэ үед эрхэм Ерөнхийлгч төр засгийн ажиллагааг саармагжуулах, ард иргэдийн санаа сэтгэлийг үймүүлэж байгаа нь харамсалтай байна.Сонгуулийн үеэр хилээ бүрэн хаахад болно манайх дотооддоо вирус илрээгүй байгаа тийм болхоор сонгууль хойшлох сауудалгүй
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Иргэн (59.153.114.197)
    Зөв ,,эрүүл ухаанаар харж баина Солиороод баивал аллалцана шүү
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.131.231.86)
    эмчилж чадахгүй ард иргэд ээ өвчнөөр алдаж байснаас хориг тавиад 76 хулгайч нарыг тараагаад цөөхөн хэд нь ажлаа хийгээд сууж байсан нь дээр шүү
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
    • Яг үнэн
      2020 оны 03 сарын 27
  • Иргэн (103.212.116.29)
    Дэлхий нийтийг хамарсан цар тахалын үед улс орныг удирдаж байгаа НАМ эвсэл төр засгийн өндөрлөгүүд нэг санаа зорилготой ажиллаж байж аюулын ард гарна гэж иргэн би бодож байна! Гэтэл нам яриад эрх мэдэл яриад байгаа нөхдүүд та нар УЛС орноо,хүн ардаа, Төсөв санхүү эдийн засгаа, ЭМ-салбараа бодож нэг зорилго шийдвэр гаргах хэрэгтэй байна!!! Яс булаалдсан ноход биш Улс орноо хүн ардаа бод!!!
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.21.62)
    Zobshdee. Zeel teglej ogoorei
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (211.36.158.61)
    Юу ч болоогүй байхад хараад эхлэх юм даа
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Энхтайван (202.126.89.110)
    Баттулгын төрийн эрх авах санаа маш зөв. Хөл толгойгүй 30 жил, улсаа самарсан 30 жил, хулгай урвагчид нүдэнд ил болсон байхад короногоор далимдуулж эрх аваад луйварчдыг короно гийн араас сор залвал сая ард түмэн амгалан болно. Гол эд нараас салах хэрэгтэй. Короногоор өмнө салах хэрэгтэй.
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
    • Тийм шүү тийм л арга хэмжээ авах хэрэгтэй
      2020 оны 03 сарын 27
    • Sanal
      Demjinee hu
      2020 оны 03 сарын 27
    • Sanal
      Zuv hu
      2020 оны 03 сарын 27
  • Zochin (192.82.74.30)
    Erunxiilugchiin zuw gej uzej bn ene uwchin yaxch argagui gamshig gedeg ni todorxoi bxad wug ni eserguutseed baiidag xuulichid we songuuliin nereer luiwar xiixgui l bol uxchix geed bn uu ard irged chin 2idexgui xooson xonoxgui uwchin tusaxgui geed xamgaalalltiin zaawar dagaj murduj bxad xarin chig irgedee yaj ulsguxgui uwchluulexgui 6 sar bolgox we gej bodoj boldoggui wmuu Erunxiilugchiin sanaliig demjij bn
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • А.Оюунгэрэл (88.229.108.100)
    Зөв өө эдийн засаг хүндэрсэн үед иргэдээ бодох нь ерөнхийлөгчийн үүрэг тэр худлаа амалсан намууд хэрэггүй цаашаа дэмжиж бна
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Mongol yalna (75.86.79.22)
    Songuuliig khoishluulj uls ornikhoo ediin zasgiig ood ni tatakh ene garts zov zuitei sanal. Ter ch baitugai ulsin ikh khurlig taraaj zasgiin gazar ene khund nokhtsoliig davan tuultal dan gantsaaraa shudarga ikh khurlin gushuudiin demjleg bolon ard tumenteigee khamtarch ajillaval uluu ur dund khurekh garts kharagdaj baina. Ard tumeneeree demjine.
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүхбаатар аймагт гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 9.6 хувиар өсжээ
    28 мин
  • Баянгол дүүрэгт гэр хорооллын 500 өрхийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “ДУЛААЛГА” төсөлд хамруулж байна
    28 мин
  • “Open Mongolia 2026 – World Children Championships” тэмцээн эхэллээ
    35 мин
  • Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
    46 мин
  • 100 сая ам.долларын санхүүжилттэй “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл” албан ёсоор эхэллээ
    1 цаг 3 мин
  • Таван шарын Нүхэн гарц дээгүүр 90 метрийн урт явган хүний гүүрийн ажил хийгдэж байна
    1 цаг 13 мин
  • Монгол Улсад жилд дунджаар 147 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгддэг
    1 цаг 14 мин
  • Ж.Энхбаяр: Худалдаа, тээвэр, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг хооронд нь холбосон бүс нутгийн зангилаа болох зорилт тавьж байна
    1 цаг 29 мин
  • Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
    1 цаг 43 мин
  • Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй тогтвортой санхүүжилтийн бондуудын мэдээллийг люксембургийн хөрөнгийн биржийн datahub-д нийтэлж эхэллээ
    1 цаг 52 мин
  • OpenAI аюулгүй байдлын эрсдэлийн улмаас шинэ загварынхаа нээлтийг цуцалжээ
    2 цаг 32 мин
  • Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 хэрэг бүртгэгджээ
    2 цаг 35 мин
  • Гималайн ууланд цасан нуранги буусны улмаас дөрвөн уулчин амиа алдаж, 12 хүн сураггүй байна
    2 цаг 41 мин
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
    2 цаг 54 мин
  • Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд 179,546 иргэнийг хамруулжээ
    3 цаг 43 мин
  • Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа
    3 цаг 45 мин
  • Корнеллийн их сургуультай холбоотой 2024 онд үйлдэгдсэн бүлэг хүчингийн хэрэг олон нийтэд ил боллоо 
    3 цаг 57 мин
  • Нигерийн бүжигчин долоо хоногийн турш тасралтгүй бүжиглэж, дэлхийн рекорд шинэчлэхийг зорьж байна
    4 цаг 19 мин
  • Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 35 мин
  • 11 настай Бодхана Сиванандан эмэгтэйчүүдийн шатрын шинэ дээд амжилтын эзэн боллоо
    4 цаг 37 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
24 баримт
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК