
“Анир поп оркестр” нь байгуулагдсан цагаасаа эхлэн хувь хүний хөгжил, хөгжмийн боловсролд хувь нэмэр оруулсан олон шинэлэг тоглолт, төслүүдийг хэрэгжүүлж ирсэн. Тэд Монголд анх удаа холограмм технологийг ашигласан бүрэн хэмжээний тоглолтыг зохион байгуулж байсан бол “Cinemato” тайлбарт, танин мэдэхүйн тоглолтын шинэ хэлбэрийг үзэгчдэд хүргэж байв.
Энэ удаагийн тоглолтоор Монголын язгуур урлагийн өв соёл, ардын хөгжмийн элементийг орчин үеийн хөгжмийн шийдэлтэй хослуулсан бүтээлүүдийг толилуулах бөгөөд “Хангард” найрал, уртын дуучид, хөгжимчид хамтран оролцох юм. Тоглолт 2026 оны 6 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар театрт болно. Үзэгчид үндэсний болон орчин үеийн хөгжмийн өвөрмөц нэгдлийг мэдрэх боломжтойгоос гадна Монголын хөгжмийн урлагийн шинэ чиг хандлагыг тайзнаас үзэх боломж бүрдэх юм.























































