Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох тооцооллыг Монголбанк хийжээ

2020-8-21
0
ЖИРГЭХ

Цар тахал нүүрлэж, эдийн засаг хямарсан болоод ч тэр үү, энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд хэт хөөсөрсөн поп амлалт харьцангуй бага байсан гэхэд болно. Гэхдээ яаж зүгээр байх вэ гэсэн шиг зээлийн хүүг нэг хувиас хэтрүүлэхгүй барина гэж МАН амалж, мөрийн хөтөлбөртөө тусгасан нь энэ удаагийн сонгуулийн хамгийн их хүлээлт үүсгэсэн амлалт байв. Шинээр байгуулагдсан парламент төсөв тодотгох ажилдаа ханцуй шамдан орж, завгүй хуралдаж байна. Гэвч мөрийн хөтөлбөртөө тусгаж, ард түмэндээ амласан зээлийг нэг хувиас хэтрүүлэхгүй гэсэн амлалт яг одоо хэлэлцэгдэх гэж буй хуулийн төслүүдэд огтхон ч тусгагдаагүй нь хачирхалтай. Нөгөөтээгүүр, арилжааны хоёр банк дампуурах эрсдэлтэй гэж Үндэсний аудитын газраас мэдэгдсэн нь банк санхүүгийн байгууллагад итгэх ард иргэдийн итгэл алдраад буй.

Тэгвэл яг энэ цаг үед ипотикийн зээлийн хүү жилийн зургаан хувь болно гэсэн албаны мэдээлэл байна.

Тодруулбал, Монголбанкнаас зээлийн тооцооллыг хийж дууссан бөгөөд тун удахгүй албан ёсоор мэдэгдэж, эрх бүхий байгууллагад нь танилцуулах бололтой. Харин Монголын банкны холбооны зүгээс ипотикийн зээлийн хүү жилийн таван хувь байх ёстой гэсэн саналтай байгаа бөгөөд үүнийгээ ч уламжилсан сурагтай.

Банкны холбооноос таван хувь гэсэн санал гаргасан учир нь инфляц 2.8-3.8 хувьтай байгаа энэ нөхцөлд импотикийн зээлийн хүү хамгийн ихдээ таван хувь байж гэмээнэ иргэдийн орлогыг хамгаалж чадна гэж үзсэнтэй холбоотой юм байна.

Гэтэл яагаад ч юм бэ, Монголбанкны зүгээс зургаан хувиар тооцож, тооцоолол хийсэн нь энэ. Хэрвээ зээлийн хүүг Монголбанкны тооцооллоор жилийн зургаан хувь болгох санал дэмжигдвэл ипотекийн зээлтэй бүх иргэний зээлийн хүү зургаан хувь болох юм байна. 

Тэгвэл эл мэдээлэлтэй зэрэгцэн ипотекийн зээлийг 4-6 хувьд хүргэх талаар Шадар сайд Я.Содбаатар “Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ипотекийн зээлийн хүүг бууруулах талаар жилийн дотор ямар нэгэн багц төлөвлөгөө гарах байх. Тодорхой схем гарсан. Зах зээлийн хүрээнд амьдрах схем байх ёстой. Зээлийн хүүг бууруулахад ч мөн адил зохицуулалт хэрэгтэй. Эдийн засгийн арга замаар бууруулах ёстой. Тиймээс мэргэжлийн багийн судалгаатайгаар, хэдий үед хэдэн функтээр бууруулах юм. Банкуудын монопольд байгаа эзэмшлийн хувийг хэзээ задлах юм. Үүнийг дагаад гаднаас орж ирэх ам.долларын урсгал, мөнгөн хөрөнгийн эргэлтээ яаж авч үзэх зэрэг олон талын тооцоо хийх ёстой. Үүнтэй холбогдуулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар зээлийн хүүг бууруулах стратеги батална. Энэ дагуу бодлого явна” гэсэн юм.

Эндээс үзвэл, ипотекийн зээлийн хүү найман хувиас доош буурах нь тодорхой бололтой. Гэхдээ иргэдийн хүсэж, хүлээж байгаа шиг өнөө, маргаашгүй зээлийн хүү буурахгүй.

Монголбанкнаас хийсэн тооцооллоо танилцуулсны дараа Их хурлаар хэлэлцэж, тодорхой шийд гарна гэж үзвэл 2021 оны босго давах нь тодорхой.

Нэг талаас нь харвал, зээлийн хүү хоёр хувиар буурснаар ард иргэдийн нуруун дээрх ачаа нимгэрэхэд дөхөмтэй ч, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан нэг хувь гэсэн тоог ард түмэн нэхэж шаардах нь цаг хугацааны асуудал болж үлдэх нь дамжиггүй.

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (103.229.122.238)
    Ипотекийн зээлийн хүүг бууруулахыг бүх нийтээр дэмжиж байгаа.
    2020 оны 08 сарын 25 | Хариулах
  • Б.Сарантуяа БЗД (66.181.187.123)
    ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгож ард олныхоо амьдральд ач тусаа өгнө үү. Зарим ипотек байгууллага хооронд жишээ нь Голомт банк, нэг байгууллагын ажилчидтай харилцан тохиролцож байгуулсан 8 хувийн зээл байдаг, ийм зээл олон бий, Заавал улсын ипотек гэхгүй байгууллага хоорондын ипотекийг ч энэ 5 хувьдаа хамруулж өгөхийг хүсэж байна. Адилхан л Монгол Улсын иргэд гэрээ байгуулсан гэрээний Толгой нь 1 банк, 1 байгууллагын нэртэй, адилхан хамруулж өгөөрэй.
    2020 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.104.2)
    5 хувь болгоод өгчихвөл маш их баярлана. Жинхэнэ ард түмний хүсэн хүлээсэн хүлээлт бөгөөд ард иргэд болон гэр хорооллын хичнээн олон өрх бүрт, хүн бүрт хүрсэн жинхэнэ тодорхой бодит арга хэмжээ болно.
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
  • зочин (64.119.20.177)
    АРД ТҮМНЭЭ ЯЛГАВАРЛАН ЗААГЛАДАГ БАЙДЛАА Л ЗОГСООЧИХ.БАНКНЫ ӨӨРИЙНХ ЭХ ҮҮСВЭРЭЭС 19,88-20 ХУВИАР ЗЭЭЛ АВЧ ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСАН ХЭДЭН АРВАН МЯНГАН ЗЭЭЛДЭГЧИИГ 8 ХУВЬД НЬ ШИЛЖҮҮЛЭХГҮЙ БАЙЖ, БҮР 8 ХУВЬТАЙГ 4-6 хувь БОЛГОХООР ЯРИАД, ХУУРААД ЯАХАВ ДАА.
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
  • ЯАРАЛТАЙ (202.9.46.90)
    АРД ТҮМНИЙ ХҮЛЭЭЛТ БАЙНА 5 ХУВЬ БОЛГО
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
  • Irgen (70.181.124.42)
    Songuuliin shou hiigeed 4 jiliin daraa gedeg argaa hiij ehlej baina.ard olon huurtahdaa munch amarhan daa.
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
  • zochin (66.181.168.8)
    harj l baiya
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
  • Zochin (192.82.69.40)
    Songuuliin shou shu
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
  • Ээ ашгүй дээ. Тэр 1 хувьв худлаа байх өө. Уг нь 5 хувь болсон бол аштай юу (202.21.124.19)
    Ашгүй дээ
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    11 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    1 цаг 35 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    1 цаг 35 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    1 цаг 44 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    1 цаг 48 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    4 цаг 28 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    4 цаг 57 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    5 цаг 13 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    5 цаг 18 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    5 цаг 33 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 59 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    6 цаг 22 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    6 цаг 25 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    6 цаг 33 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 36 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    6 цаг 57 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК