зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АХБ 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж нэмж олгоно

2020-9-04
0
ЖИРГЭХ

Азийн хөгжлийн банк (АХБ) шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжих зорилгоор 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг нэмж олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү буцалтгүй тусламжийг Япон улсын Засгийн газрын санхүүжилттэй Ази Номхон далайн гамшгийн хор уршгийг арилгах сангаас олгох юм.

“Монгол Улс COVID-19 цар тахлын эсрэг цогц арга хэмжээ авч ажилласны үр дүнд дэлхий нийтэд тохиолдсон нийгмийн эрүүл мэндийн хямралаас харьцангуй ангид байна” гэж АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран онцлоод “Гэвч эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, эрүүл мэндийн салбарт шаардлагатай байгаа нөөц дутагдаж байгаа тул АХБ-наас үзүүлж буй энэхүү дэмжлэг нь эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, оношилгоо, эмчилгээний хэрэгсэл болон хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг шаардлагатай нөөцөөр хангахад зориулагдах болно” хэмээн онцлон тэмдэглэв.

Монгол Улс COVID-19 цар тахлыг дотооддоо тархаахгүй байхад чиглэсэн тандалт судалгаа болон карантины арга хэмжээг сайтар хэрэгжүүлсэн. Гэвч эдийн засгийн хувьд ихээхэн хүндрэлтэй тулгараад байна. Тухайлбал, 2020 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын эдийн засаг 9.7 хувиар огцом агшсан бөгөөд судалгаа шинжилгээний голлох байгууллагуудын төсөөллөөр оны эцэст эдийн засгийн өсөлт сөрөг утгатай гарахаар байна.

COVID-19-ын халдвар авсан өвчтнүүдэд тусгаарлалтын дэглэм сахиулах, эмчилгээ, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх нь нэн чухал хэдий ч, холбогдох нөөц бололцоо дутмаг хэвээр байна. Ийм үед дэлхий дахины нөхцөл байдал улам хүндэрсэн тохиолдолд эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдэж, цар тахлын эсрэг бэлэн байдлыг хангаж чадахгүйд хүрч болзошгүй.

Тиймээс АХБ-наас үзүүлж буй энэхүү буцалтгүй тусламж нь цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх Монгол Улсын үйл ажиллагааг дэмжихэд чухал нөлөөтэй юм. АХБ нь Мөчлөг Сөрсөн Дэмжлэг Үзүүлэх Хэрэгсэл (МСХСХ)-ийн хүрээнд цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй ноцтой сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 100 сая ам.долларын төсвийн дэмжлэг үзүүлсэн. Энэхүү МСХСХ нь АХБ-наас энэ оны 4-р сард зарласан COVID-19 цар тахлын эсрэг хөгжиж буй гишүүн орнуудад хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг дэмжих зорилготой 20 тэрбум ам.долларын өргөжүүлсэн санхүүжилтийн нэг хэсэг юм.

Түүнчлэн АХБ нь “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр”-5 төслийн хүрээнд эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулах, хоёр болон гурав дахь шатлалын эмнэлгүүдийн ариутгал халдваргүйжүүлэлтийн тасгуудыг шинэчлэх зэрэгт зориулан 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт болон “Хүнсний талон”, “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр 26.4 сая ам.долларын “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл”-ийг тус тус батлаад байна.

АХБ-наас Монгол Улсад үзүүлэх тусламж, дэмжлэгийн хүрээ үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд зориулсан 70 сая ам.долларын санхүүжилт болон төсвийн дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн салбарын үр ашигт байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 100 сая ам.долларын нэмэлт санхүүжилтүүдийг батлахаар ажиллаж байна.

АХБ нь мөн энэ оны 3-р сард Ази Номхон далайн гамшгийн хор уршгийг арилгах сангаас 1 сая ам.долларын буцалтгүй тусламжийг амьсгалын замын өвчний оношилгоо, эмчилгээний зориулалттай тоног төхөөрөмж худалдан авах болон тэргүүн эгнээнд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудыг шаардлагатай хэрэгслээр хангахад зориулан олгосон юм. Мөн онцгой байдлын үед шуурхай арга хэмжээ авах болон оношилгоо эмчилгээний чадавхыг сайжруулах; хүнсний аюулгүй байдлыг хангах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилго бүхий нийт 3 техник туслалцааны төслийг тус тус батлаад байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд таныг урьж байна
Дата аваад дансандаа мөнгөтэй бол ONDO × HAPPY PAY 
Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ анх удаа робот ашиглана
    15 цаг 30 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    15 цаг 42 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Э.Батмагнай
    15 цаг 58 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    16 цаг 14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    16 цаг 20 мин
  • “ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ”, “АПУ, СКАЙТЕЛ” БАГУУД ГУРАВ ДАХЬ ЯЛАЛТАА АВЛАА
    16 цаг 33 мин
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн байна
    16 цаг 39 мин
  • Улаанбаатар-Эрхүү чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хуваарь гарлаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
    Уржигдар 11 цаг 10 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 10 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын заан С.Сүхбат VS Улсын заан Б.Серик
    Уржигдар 10 цаг 45 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан арслан Б.Орхонбаяр VS Хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
    Уржигдар 10 цаг 20 мин
  • “THE MONGOLZ” багийг Монгол Улсын "Соёлын элч"-ээр томилжээ
    2025-12-19
  • Б.МӨНХТАМИР: УСНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА
    2025-12-19
  • Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
    2025-12-19
  • Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна
    2025-12-19
  • СБД гал түймрийн аюулаас 28 хүний амь нас, 30.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    2025-12-19
  • БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир "СОР17" бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ
    2025-12-19
  • Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
    2025-12-19
  • Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан боллоо
    2025-12-19
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан арслан Б.Орхонбаяр VS Хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
  • АЛТАН ЦОМ: Улсын заан С.Сүхбат VS Улсын заан Б.Серик
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
  • Улаанбаатар-Эрхүү чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хуваарь гарлаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК