Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Лхагвасүрэн: Бид өөрсдийгөө бусадтай харьцуулж, олсон орлогоосоо давсан зарлага гаргадгаас хуримтлал үүсгэж чадахгүй байна

2020-9-11
0
ЖИРГЭХ

Голомт банкны Борлуулалтын хэлтсийн захирал Д.Лхагвасүрэнтэй ярилцлаа.


-Орлогоосоо тодорхой хэсгийг хуримтлуулах нь зөв гэдэгтэй санал нийлэх хэсэг байхад мөнгөө хадгалахгүйгээр өдөр тутмынхаа амьдралд зарцуулж, хүссэн худалдан авалтаа хийхийг сонгодог нь ч бий. Хуримтлалтай байх, хуримтлалгүй байх хоёрын ялгаа нь юу вэ?

-Хадгаламжийн талаар нэг харилцагч маань дансандаа хэдэн төгрөгтэй, өнөөдөр яана маргаашаа яана гэж санаа зовдоггүй хүн тайван, аз жаргалтай байдаг юм байна шүү дээ гэж хэлж байсан. Амьдралыг мэдээж мөнгөөр хэмжихгүй ч таныг тайван байлгах, илүү аз жаргалтай байхад зайлшгүй тусалдаг. Ковид-19 бидэнд хуримтлалын ач холбогдлын тухай маш сайн хичээл болж байна. Зарим байгууллага зохион байгуулалттайгаар ажилтнуудаа бага цагаар ажиллуулах, амралт өгөх, зарим сард цалин өгч чадахааргүй нөхцөл байдлууд үргэлжилсээр л байна. Үүний улмаас иргэдийн орлого тасарч эхэлсэн. Сар бүр орох л ёстой гэж боддог цалин орлого орохоо больчихоор өдөр тутмын хоол хүснээс авахуулаад байрны мөнгө, зээл яах билээ гэсэн бодлууд хамгийн түрүүнд орж ирнэ. Энэ үед ямар ч хадгаламжгүй бол, магадгүй цалингийн зээлээс цалингийн зээлийн хооронд байдаг хүмүүст маш хүндээр тусах нь гарцаагүй.

“Гэнэтийн тохиолдол гараад орлого тасарвал яах вэ, бие өвдөөд нэг сар ажилдаа явж чадахгүй болчихвол ар гэрийн санхүү хэвийн байх уу гэх зэргээр бодож үзээд зайлшгүй хуримтлалтай байх хэрэгтэй.”

 

Монголын тогтмол орлоготой иргэдийн тал хувь нь цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа нь үнэн. Гэхдээ ямар нэгэн асуудал тулгарахад ашиглах эрсдэлийн хуримтлалтай байх хэрэгтэй. Гэнэтийн тохиолдол гараад орлого тасарвал яах вэ, бие өвдөөд нэг сар ажилдаа явж чадахгүй болчихвол ар гэрийн санхүү хэвийн байх уу гэх зэргээр бодож үзээд зайлшгүй хуримтлалтай байх хэрэгтэй. Цаашлаад ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх хуримтлалын талаар бодох нь зөв. Таван жилийн дараа гэхэд та яг өнөөдрийнх шигээ амьдарсаар л байх уу? Мэдээж өнөөдрөөсөө илүү сайхан амьдрахыг хүснэ. Үүнд зориулсан хуримтлал зайлшгүй байх ёстой.  

-Хуримтлуулмаар байгаа ч цалин орлого нь ахуйн зардал, зээлээ төлөөд л таардаг, боломжгүй байна гэх хүмүүс олон. Ямар хэмжээний орлогоос сард хэдэн хувийг хадгаламжид хийх боломж байгаа талаар судалгаа байдаг уу?

-Үнэхээр бага цалинтай, түүндээ тааруулаад хямд худалдан авалт хийдэг, магадгүй тэтгэмжээр амьдардаг бол хуримтлуулна гэдэг мэдээж хэцүү. Эдгээр хүмүүст нийгмийн халамж, төрийн бодлого үйлчлэх ёстой. Харин тогтмол дундаж орлоготой, цалин аваад амьдарч байгаа хүмүүс хуримтлалтай байна уу гэхээр үгүй. Дундаж давхаргын, дундаж түвшний амьдралтай хүмүүсийн талаар яриад байна л даа. Тэд хуримтлалгүй байна, дээрээс нь зээлтэй, зээлээс зээлийн хооронд байна. Эдгээр хүмүүс үнэхээр хуримтлуулах боломжгүй байна уу гэдэг судалгааг бид янз бүрийн түвшний 600 гаруй өрх айлд хийж үзсэн. Судлагааны дүгнэлтээр дундаж орлоготой өрх сард орлогынхоо 10 хувийг чөлөөтэй хуримтлуулах боломжтой гэсэн үр дүн гарсан. Үүнд тухайн өрхийн ам бүл, хоол унд, зээл, тээврийн зардал гэх мэт хэрэглээний зардлыг бүгдийг багтааж үзсэн байгаа. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд 2020 оны 1-р улирлын байдлаар иргэдийн дундаж цалин 1,2 сая төгрөг байна. Тэгвэл хүн бүр сар болгон 120 мянган төгрөг хуримтлуулж байна уу гэвэл үгүй гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ. Бид өөрсдийгөө хэтэрхий бусадтай харьцуулж, олсон орлогоосоо давсан зарлага гаргадгаас хуримтлал үүсгэж чадахгүй байна. Тийм учраас таны мөнгө хүрэхгүй байна. Магадгүй зайлшгүй хэрэгцээ гэхээсээ илүү харагдахыг хүссэн зүйлд таны ихэнх мөнгө зарцуулагддаг.  

-Таны хувьд хэрхэн хуримтлуулдаг вэ? Та өөрийнхөө хуримтлуулдаг арга барилаас, хуримтлуулах энгийн бөгөөд үр дүнтэй аргуудаас хуваалцаач?

“Богино хугацаанд их хэмжээний мөнгөтэй болох гэсэн ойлголт байдаггүй. Хуримтлал бага дүнгээр байх нь хамаагүй, хамгийн гол нь тасралтгүй, тогтмол байх ёстой.”

Миний хувьд зорилгодоо чиглэсэн хуримтлал үүсгэдэг. Миний маш сайн ойлгосон зүйл бол богино хугацаанд их хэмжээний мөнгөтэй болох гэсэн ойлголт байдаггүй. Хуримтлал бага дүнгээр байх нь хамаагүй, хамгийн гол нь тасралтгүй, тогтмол байх ёстой. Энэ хамгийн чухал дүрэм. Би одоогоос 8 жилийн өмнө 20 мянган төгрөгөөр нээсэн хадгаламж маань өнөөдөр 10 гаруй сая төгрөг болсон байна. Энэ дүнгээ ихэсгээгүй, өнөөдөр ч 20 мянга хэвээрээ байгаа. Гол нь энэ хугацаанд дундаас нь цуцалж дуртай зүйлээ худалдаж аваагүй, тууштай хуримтлуулсан. Магадгүй энэ мөнгийг олон жилийн дараа орлого буурах үед хэрэглэж болно. Хадгаламжийг ганц хоёр жилээр бүү хараарай. Эрсдэлээ даах, ирээдүйдээ хөрөнгө оруулалт болгож байгаа хадгаламжийг хамгийн багадаа 3 жилээс 10 жилийн хугацаатай харах хэрэгтэй. Ингэхдээ та заавал их мөнгө хийх хэрэггүй. Ядаж сар бүр 20 мянган төгрөг хийгээд бай.

-2016 онд Манай улсын 820 мянга гаруй өрхийн 760 мянга нь аль ч банканд ямар ч хуримтлалгүй гэсэн судалгаа байсан. 4 жилийн дараа энэ байдал хэр өөрчлөгдсөн байна вэ? Өнөөдөр Монгол Улсын нийт өрхийн хэдэн хувь нь хуримтлалтай байгаа вэ?

-Үндэсний хуримтлалын хөтөлбөрийг эхлүүлэхдээ бид энэ судалгааг хийж байлаа. Тухайн үед хөтөлбөрийг гаргахдаа зөвхөн хадгаламжийн хөтөлбөр гаргаад мөнгөө хадгалаач ээ гээгүй. Монголбанк, Монголын банкны холбоо болон бусад арилжааны банкнуудаа уриалаад Үндэсний хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүнд иргэдэд санхүүгийн боловсрол олгох мөнгө, цалин гэж юу болох, зарцуулалтаа зөв удирдах, хуримтлалыг яаж хийх ёстой, үүний тулд банкны ямар үйлчилгээнүүд байдаг тухай, сард хэдэн төгрөг хуримтлуулснаар хэр хугацааны дараа хэдэн төгрөгтэй болох боломжтой зэрэг санхүүгийн талаар цогц мэдлэг түгээж, үйлчилгээгээ сайжруулан хүргэсэн. 4-5 жилийн дараа Голомт банкан дээр сар бүр тогтмол хуримтлуулдаг, үр шимийг нь хүртдэг 70 мянган иргэн, хөтөлбөрт нэгдсэн 200 мянган иргэн байна.

-Голомт банк иргэдийг хадгаламжтай болохыг дэмжсэн ямар бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгож байна вэ?

-Дээр хэлсэнчлэн Үндэсний хуримтлалын бүтээгдэхүүнээс гадна энэ оны 7 дугаар сараас бид “Витамин ₮” хөтөлбөрийг зарлаад байна. Бид дархлаагаа дэмжих ёстой, эрүүл байх ёстой, ингэснээрээ өвчнөөс сэргийлж чадна гэдгийг сайн мэддэг болсон. Тэгвэл бид санхүүгийн хувьд дархлаатай юу? Нэг асуудал тохиолдоход та шууд зээл авах арга замыг сонгож байна уу, амьдрал ахуйд тань нөлөөлж байна уу гэдгийг бодоод үзэх хэрэгтэй. Хэрвээ нөлөөлж байвал та санхүүгийн дархлаагүй байна гэсэн үг. Тэгвэл дархлаатай болохын тулд ерөөсөө л хуримтлалтай л байх хэрэгтэй. Тиймээс бид хуримтлалыг дэмжин хадгаламждаа орлого хийсэн 100 мянган төгрөг тутамд сугалаа өгье, сугалаанд оролцоод 122 азтаны нэг болоорой гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Азтан болохгүй байсан ч та ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байна шүү дээ.

-Орлогоосоо тогтмол татуулж хадгалдаг ч хадгаламжийн хугацаа дуусахаас өмнө цуцалж, хадгаламжгүй болох тохиолдол бишгүй бий. Ингэхгүйн тулд хувь хүн санхүүгээ хэрхэн удирдах хэрэгтэй вэ?

-Боломжтой хэмжээнээсээ давсан мөнгөн дүнгээр хадгаламж нээдэг нь гол асуудал. Тэгтэл амжиргааны зардал хүрэхгүй байх, амьдрал баялаг болохоор мөнгөтэй холбоотой жижиг асуудлууд гарч ирэх бүрт стресстдэг. Ингээд цуцлах тухай боддог. Тиймээс эхний дүрэм бол бага ч хамаагүй тууштай хадгал, яваандаа хуримтлалынхаа хэмжээг боломжийнхоо хэрээр ихэсгэ. Хоёр дахь дүрэм нь хадгаламж чинь зорилготой байх ёстой. Зүгээр л мөнгөтэй байх хэрэгтэй байна, хадгаламжтай болъё гээд хуримтлуулж байгаа бол дундуур нь өдөр тутмын жижиг сажиг асуудал тулгарахад хадгаламжаа цуцалчихаад байгаа юм.

-“Хэрвээ та хүүхдийнхээ нэр дээр хадгаламж нээсэн бол, хэрвээ орон байрныхаа төлөө зориулж хадгалж байгаа бол нэг өдрийн хоолны мөнгөний төлөө хадгаламжаа цуцлахгүй. Хүн орон байрныхаа мөнгөнөөс хэзээ ч хоол иддэггүй. Энэ л хадгаламжийн зорилгын утга учир.”

-Шаардлагатай бол магадгүй зорилго зорилгоор нь тусдаа хадгаламжийн 10 данстай ч байж болно. Жишээ нь, 20 мянган төгрөгийн хадгаламж тань магадгүй таны 20 жилийн дараа тэтгэвэрт гарахдаа хэрэглэх мөнгө байж болно. Хүүхдийнхээ ирээдүйд зориулаад нэр дээр сар бүр 50 мянган төгрөг хийдэг байж болно. Магадгүй 2 жилийн дараа байраа томруулъя гэж төлөвлөөд гэр бүлээрээ хамтдаа сар бүр 500 мянган төгрөг хадгалдаг байж болно. Ингээд зорилго тавьсан хадгаламж цуцлагддаггүй. Яагаад гэвэл надад асуудал тулгарлаа, магадгүй нөгөөдөр цалин буух хүртэл маргаашийн өдрийн хоолны мөнгө хэрэгтэй боллоо гэхэд зүгээр л хадгаламж нээсэн хүн хамгийн түрүүнд хадгаламжаа боддог. Харин зорилго тавьж хадгалдаг хүн бол гэрээсээ хоол бэлдэж явах ч юм уу, энэ асуудлыг янз бүрээр шийдэх боломжийг эрэлхийлж, өөр гаргалгаа олдог. Хэрвээ та хүүхдийнхээ нэр дээр хадгаламж нээсэн бол, хэрвээ орон байрныхаа төлөө зориулж хадгалж байгаа бол нэг өдрийн хоолны мөнгөний төлөө хадгаламжаа цуцлахгүй. Хүн орон байрныхаа мөнгөнөөс хэзээ ч хоол иддэггүй. Энэ л хадгаламжийн зорилгын утга учир.

-Яг одоо хадгаламж нээхээр шийдсэн, дөнгөж шинээр нээж байгаа хүмүүст зөвлөгөө өгөөч?

-Та цалин авдаг, төлбөр тооцоогоо хийдэг гол банкан дээрээ хадгаламжтай бай гэж би зөвлөнө. Цалин буудаг эсвэл орлого ордог өдөртөө хадгаламжийнхаа данс руугаа автоматаар татуулдаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хадгаламжаа заавал Голомт банканд нээгээрэй гэж би хэлэхгүй. Харин та Голомт банкны харилцагч мөн бол хадгаламжаа нээсэн үү гэж асууя. Нээгээгүй байгаа бол одоо л цаг нь, яагаад гэвэл манайд хамгийн өндөр хүүтэй хадгаламж байна. Дээрээс нь “Витамин ₮” хөтөлбөрт хамрагдаад хадгаламждаа хийсэн 100 мянган төгрөгийн орлого бүртээ сугалаа аваад байгаль орчинд ээлтэй цахилгаан автомашин, ухаалаг цаг, гар утас, И-март, Номин супермаркетаас худалдан авалт хийх эрхийн бичиг хожоод худалдан авалт хийх байсан мөнгөө хадгаламждаа хийх боломж байна. Энэ мэтээр Голомт банк иргэдийг хуримлалтай болгохын төлөөх санаачилгуудаа идэвхтэй үргэлжлүүлсээр байх болно.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

- Баярлалаа.

“Витамин ₮” урамшуулалт аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    48 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    48 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    57 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    1 цаг 1 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    3 цаг 41 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    4 цаг 10 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    4 цаг 26 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    4 цаг 31 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    4 цаг 46 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 12 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    5 цаг 35 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    5 цаг 37 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    5 цаг 45 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 49 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    6 цаг 10 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК