Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амгалан: Гол орлого олдог баялаг бүтээгчдийг дэмжсэн бодлого 2021 оны төсөвт суугаагүй байна

2020-10-12
0
ЖИРГЭХ

Эдийн засаг Д.Амгалантай ярилцлаа.


-Засгийн газраас 2021 оны төсвийн төслийг өргөн бариад байгаа. Ингэхдээ 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв оруулж ирсэн. Та төсвийн төслийн тухай өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Зарлага нь орлогоосоо давж байгаа үзэгдлийг төсвийн алдагдал гээд байгаа. Төсвийн алдагдлыг гадна болон дотоод эх үүсвэрээс нөхдөг. Манай улсад дотоод эх үүсвэрээсээ нөхөх боломж хараахан байхгүй байна. Сүүлийн хоёр жилд сонгуультай холбоотойгоор 2019 онд гэхэд өмнөхөөс гурав дахин, 2020 онд 2.7 дахин их мөнгөөр хөрөнгө оруулалтын зардлыг тэлсэнтэй холбоотой. Ингэхдээ орлого олдоггүй, үр ашиггүй бүтээн байгуулалтад зарцуулж байна. 2021 оны төсөвт ч гэсэн энэ байдал үргэлжлэхээр харагдаж байна. Соёл, спорт, байшин барилгын зардалд 2.1 их наяд төгрөгөөс танаад 1.6 их наяд төгрөгөөр төсөвлөсөн байна. Уг нь тэвчиж болох зардлуудын нэг юм. Мөн халамжийн бодлого хавтгайрч байна. Манай улс 1.2 сая хүүхэдтэй. Сард 100 мянган төгрөг өгч байгаа. 800 гаруй тэрбум төгрөг. Халамжаас тэтгэвэр авдаг хүмүүсийн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Эдгээрийг хагас жил үргэлжлүүлнэ гэж байна.

Түүнчлэн Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний 110 жилийн ойд зориулж Соёлын яаманд их хэмжээний төсөв батлах шинжтэй байна. Ирэх онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Өмнө нь 13.4 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол энэ удаад 30 гаруй тэрбум төгрөгийн зардлыг тусгасан байна лээ. Энэ мэтчилэн эдийн засгийг эрэмбэлээгүй, тансаглах маягийн нөгөөтээгүүр, орлого олдоггүй зүйлд төсөв зарцуулаад байгаа нь дараа дараагийн төсөв тааруу байх гол нөхцөлийг бүрдүүлээд байна. Жилээс жилд төсвийн зарлага нэмэгдэж байна. Энэ байдлыг дагаад өрийн хэмжээ, дарамт нэмэгдэж байдаг. Эдгээрийг хаанаас санхүүжүүлэх вэ гэдэг асуудал гарна. Дахиад л өр зээлийн асуудал яригдаж байна. Саяхан Японоос 25 гаруй сая иенийн зээл авлаа. Энэ зээлээр чухам юуг санжүүлэх юм тэр нь тодорхойгүй.

-Төсвийн төслийн алдагдлыг бууруулах боломж бий юу?

Энэ алдагдлыг бууруулах боломж бий. Дээр дурдсан хавтгайрсан халамжаас татгалзах, орлого олдоггүй зүйлд хөрөнгө хаяахаа багасгах, макро эдийн засгийн санхүүгийн асуудлаа эрэмбэлэх хэрэгтэй байна. Эдийн засгийн хүндрэлийг даван гарахын тулд иргэн, аж ахуйн нэгж нь орлоготой байх нөхцөл боломжийг хэрхэн хангахад чиглэх ёстой. Жилээс жилд өрийн дарамт нэмэгдэж байна. Үүнийгээ өр дарсан мэтээр тайлбарлаад байдаг. Гэтэл бодит байдал дээр өрийн хэмжээ улам л нэмэгдэж байна.

-Сая Засгийн газраас “Намод” бонд гаргаж их хүүтэй зээлийг бага хүүтэй зээлээр дарлаа гэсэн мэдээлэл өгсөн. Энэ талаар судлаач хүний хувьд юу гэж харж байна вэ?

-“Мазаалай” бондын 500 сая ам.долларын өрийг “Намод” бонд гаргаж 600 сая ам.долларын зээл нэмж авлаа. Хугацааг нь хойшлуулж байгаа л асуудал шүү дээ. Өмнө нь Хөгжлийн банкны өрийг дарахын тулд Хуралдай бонд гаргасан. “Чингис” бондын өрийг дарахын тулд “Гэрэгэ” бонд гаргасан. Энэ мэт өрийг дарахын тулд нэмж өр авсаар 31.5 тэрбум ам.доллар давлаа. 2019 оны байдлаар 29.7 тэрбум ам.долларын өртэй байсан. Өр нь улам л нэмэгдээд байдаг. Энэ нь макро эдийн засагтаа нөлөөлөөд байна. Өр нэмэгдээд байдаг. Төсөвт илүү гарч байгаа зардлаа үүгээрээ санхүүжүүлээд байдаг.

Эцсийн дүндээ валютын ханш нэмэгдэхэд нөлөөлж байна. Үүний хор уршиг нь бараа бүтээгдэхүүн худалдан авч байгаа хэрэглэгчийн нуруун дээр хүндрэл болж ирдэг. Ийм тойрог руу яваад байна. Тиймээс эдийн засгаа ач холбогдлоор нь эрэмбэлэх хэрэгтэй. Эдийн засгаа нөхцөл байдалтай нь уялдуулан өөр бүтцээр явуулах хэрэгтэй байна. Төсвийн мөнгөний 80 хувь нь татвар төлөгчийн мөнгөнөөс бүрддэг. Ялангуяа үндэсний баялаг бүтээгчдийн олсон орлогын тодорхой хувь нь төсвөөр дамжин хуваарилагддаг. Гэтэл гол орлого олдог салбараа дэмжсэн бодлого 2021 оны төсөвт байхгүй байна. Төсвийн төсөл Их Хурал дээр ороод онцын өөрчлөлтгүйгээр батлагдах байх. Хуулиараа тийм зохицуулалт орчихсон шүү дээ.

-Халамжийн бодлогыг дахин хагас жилээр үргэлжлүүлэхээр болсон. Эдийн засаг хүнд нөхцөлд байгаа учраас иргэдийнхээ орлогыг ингэж дэмжих нь зөв гэж тайлбарлаж байна. Гэтэл эргээд халамж хавтгайрахад хүрлээ. Нэг аймгийн иргэдийн 60 гаруй хувь нь халамжаас мөнгө авдаг байх жишээний. Ер нь халамжийн бодлогыг үргэлжлүүлэх шаардлага байна уу гэдэг асуудал урган гарч байна?

-Улс төр талаасаа эрх баригчдын гаргасан бодлого иргэдэд таалагддаг. Энэ чигийг л бариад байгаа хэрэг. Хүүхдийн мөнгө гээд жишээ авахад энэ мөнгө юунд очиж байна вэ. Хүүхдийн эрүүл мэнд, сайн сайханд зарцуулагдаж байна уу гэдэг эргэлзээтэй. Хүүхдийн 100 мянга, өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмж, талон гээд энэ бүгд эргээд нийгэмд ямар сөрөг нөлөө үүсгэж байна гэхээр дунд, урт хугацаандаа амьдралаа авч явах, орлого олох, ажлын байраа хадгалж үлддэг тэр зүйлийн эсрэг ухагдахуун болж хувирахад хүрч байна. Өнөөдөр сарын 500-600 мянган төгрөгийн цалинтай ажил хийх хүн олдохгүй байна гэсэн асуудал ярьж байна. Учир нь хүүхдийн мөнгө, халамжийн мөнгөөрөө амьдраад болоод байгаа учраас нийгмийг авч явдаг бодит салбар унаад байгаад юм. Энд зарцуулж байгаа мөнгөө баялаг бүтээгчдээ дэмжсэн бол ажлын байр хадгалагдана. Улмаар иргэдийн орлоготой байх баталгаа хангагдана. Халамж, хүүхдийн мөнгийг өгөөд байх төсөв ч цаашид байхгүй. Удаан хадгалагдахгүй гэсэн үг. Үнийн ханш, инфляцийн хөөрөгдлийг бий болгож төсөвт дарамт болно уу гэхээс биш тухайн гэр бүлийг орлогыг дэмжих зүйл биш.

-Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулах мөнгөний хэмжээ өмнөх үеэс нэмэгдсэн байна?

-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөв 13.7 тэрбум орчим төгрөг байсан. Ирэх оны сонгуульд 30.5 тэрбум төгрөг суусан байна. Үүнээс гадна орон нутгийн Засаг захиргааны байгууллага, соёлын төвийн барилгад зардал тусгасан нь эдийн засаг хүнд байгаа энэ үед үнэхээр утгагүй. Ач холбогдлоор нь эрэмбэлвэл 10-аас хойш байх асуудал. Үүнийгээ түр царцааж байгаад аж ахуйн нэгж байгууллага, айл өрхөө орлоготой байхад анхаарсан бол илүү дээр байх байлаа. Орлого олдоггүй зүйлдээ төсвийнхөө хамаг мөнгийг зарцуулчихаар дараа дараагийн төсөв өөдтэй харагдахгүй байна.

-Ирэх оны төсвийн төсөл яригдаж эхэлсэнтэй холбогдуулан төрийн өмчийн компаниудын орлогын асуудал гол сэдэв болж байна. Цаашид төрийн өмчийн компани байх хэрэгтэй эсэх талаар гишүүд байр сууриа илэрхийлж байсан. Ер нь төсөвт бараг орлого оруулдаггүй, алдагдалтай ажилладаг төрийн өмчийн компаниуд байх шаардлагатай юу?

-Төрийн өмчийн компаниуд байнгын алдагдалтай ажилладаг ийм газар болж хувирсан. Төрийн өмчийн компаниудын худалдан авалтын үйл ажиллагааг харахаар зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнэтэй тохижилт, бүтээн байгуулалт хийдэг. Хэн нэгний шахаа явж байдаг. Ийм нөхцөлд төрийн өмчийн компаниуд ашигтай ажиллана гэж байхгүй. Авлига, албан тушаалтай холбоотой асуудал, санхүүгийн хямралыг чангаруулахгүйгээр төрийн өмчийн компаниуд ашигтай ажиллаж чадахгүй. Нийгмийг ганц авч явж байгаа нь хувийн хэвшлийн компаниуд л байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • лхам........... (103.57.95.26)
    Баялаг бүтээгчид дунд төрийн өмчийг луйврын аргаар авсан хүмүүс олон байгаа болохоор төрөөс бөөнд нь дэмжих боломж хомс байгааг залуу э/с-д судлаасай гэж бодлоо.З/Г энэ асуудалд эс үйлдэл хийсээр ирсэн.Одоо шинэ З/Г-Оюунэрдэнэ нэмэх нь Чулуун сайд нар дуугарч эхлэв үү ?Үнэнд итгэсэн,зоригтой,учир бүгдийг ухааруулсан их хурал,з/г байгаасай.
    2020 оны 10 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    49 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    50 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    58 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    1 цаг 2 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    3 цаг 42 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    4 цаг 12 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    4 цаг 27 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    4 цаг 33 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    4 цаг 47 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 13 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    5 цаг 36 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    5 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    5 цаг 47 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 50 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    6 цаг 11 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК