Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Саалийн үнээгээ олон болгох боломж

2020-10-26
0
ЖИРГЭХ

-Төрийн банкны тогтоосон сайн жишиг буюу зөв багийг зөв газарт нь...-

Саяхныг хүртэл Монгол Улс “Эрдэнэт” үйлдвэр гэсэн саалийн ганцхан үнээтэй байлаа. Дэлхийн зах зээл дэх зэсийн үнийн өсөлт, уналтаас хамаарч монголчууд бүсээ чангалах, үгүй нь шийдэгддэг байв. Зарим жил бүсээ тасартал “таргалж”, заримдаа “гол”-оо тасартал бүсээ чангалдаг байсныг бид мэднэ. Тэгвэл дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн өсөлт, Тавантолгойн бүлэг ордын эдийн засгийн эргэлт Монгол Улсыг дан ганц “Эрдэнэт” үйлдвэрээс хараат бус болгосон. Оюутолгойн ордыг ашиглаж эхэлсэн нь ч бас Монгол Улсын эдийн засгийг томроход том түлхэц болсон нь гарцаагүй.

Гэхдээ энэ бүхэн бидэнд хангалттай байна гэж үү? Дэлхий нийтээр цар тахалд нэрвэгдээд буй энэ цагт Монгол Улсын хөгжлийн загвар дан ганц уул уурхай дээр явах нь өрөөсгөл гэдэг нь ойлгомжтой болж байна. Тэр тусмаа төрийн өмчит, төрийн оролцоотой бүхэн санхүүгийн хувьд чадавхигүй байгаа үед эдийн засгийг зөв удирдах сайн менежерүүд үгүйлэгдэх боллоо. Өөрөөр хэлбэл, төр муу менежер гэх тогтсон хэлцийг өөрчилж, төр дэх зөв менежментийн талаар бодолцох ёстой цаг болжээ.

Цэнхэр, ягаан тасалбараас эхэлсэн өмч хувьчлал хуудуутай болсон эсэх маргаан өнөөдөр ч тасраагүй байгаа үед төр өмчтэй байх нь зөв эсэх дээр шүүмжлэл, маргаан гарсаар л байна. Төр өмчтэй байхыг эсэргүүцдэг хэсгийн барьдаг тоо, ярьдаг үг нь ч үнэнээс зөрдөггүй. Учир нь, Монгол Улсад төрийн өмчит компани 117 байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хэлснээр эдгээр компанийн нийт үнэлгээ нь 32 их наяд төгрөгт хүрсэн гэх. Гэвч бодит байдал дээр энэ компаниудын 62 хувь нь огт ашиггүй ажиллаж, өрийн хэмжээ нь 10.5 их наяд төгрөгт хүрээд байгаа юм. Тиймээс л ашиггүй ажилладаг компаниудаасаа төр татгалзаж, хувийн хэвшилд шилжүүлэх замаар ачаагаа хөнгөлөх ёстой гэсэн мессеж хаа сайгүй хүчтэй явж байна. Харамсалтай нь, УИХ-аар өөр хуулийн төсөл хэлэлцэх үед ч яригддаг “Төр муу менежер” гэх энэ сэдэв ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг хувьчилж авах чиглэл рүү хандаад байгаа нь нууц биш.

Төрийн өмчит компаниуд ирэх оны төсөвт 183 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой. Уул уурхайн лицензтэй, тэр чиглэлд ажилладаг хэд нь Ирээдүйн өв санд үүнээс ч дутахааргүй хөрөнгө төвлөрүүлэх тооцоо бий. Гэтэл эдгээр их ашиг, орлого хэдхэн компанид л ногдож байгаа юм. Угтаа төрийн өмчит бүх компани “Эрдэнэт” үйлдвэр шиг, эсвэл “Эрдэнэс  Тавантолгой” шиг, магадгүй Төрийн банк шиг ажилладаг бол бүх зүйл эерэг талдаа яригдах байлаа. Энэ гуравхан компани дээр жишээ татаж ганц нэг санааг дор өгүүлье.

Монгол Улсын иргэн бүр анх удаа “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаа энэ жил авлаа. Хэрэв энэ компанийг хэн нэгэн хувийн хэвшилд өгчихсөн бол монголчууд нийтээрээ нэг дор ногдол ашиг авч чадахгүй л байлаа. Хэрэв “Эрдэнэт” үйлдвэрийг улсад 100 хувь буцааж аваагүй бол төрд хурааж авдаг төлбөр, хураамж, татвар, ногдол ашгийн хэмжээ өмнөхөөсөө өсөх биш, улам уруудах байсан нь тодорхой л зүйл. Бас үүн шиг Төрийн банкийг хувьчилчихсан бол 27 тэрбум төгрөгийн ашиг (энэ бол 2020 оны эхний III улирлын ашиг) хэнд очих байсан бол? Энэ бүх мөнгө нийтэд биш, нэг хэсэг хүнд л зориулагдах байсан нь бодит үнэн.

“Эрдэнэт” үйлдвэр төдийгөөс өдий хүртэл Монгол Улсын саалийн ганц үнээ байсныг бид бүгд мэднэ. ОХУ-д байсан 49 хувь Монголд орж ирснээр, тэр тусмаа төр 100 хувь авснаар нөхцөл байдал улам сайжирч байгааг бүгд л ярьж, бичиж байна. Тэгэхээр илүүг нурших нь илүүц биз. “Эрдэнэс Тавантолгой” ч ялгаагүй ашигтай ажиллаж, хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнд ногдол ашиг тараагаад буй. Тавантолгойн төмөр зам зэрэг улсын томоохон бүтээн байгуулалтын санхүүжилтийг тэд л хийж байна. Тиймээс энэ хоёрыг түр хойш тавиад Төрийн банкны дотоод руу өнгийе. Учир нь, банк бол уул уурхай биш. Тэнд зэс баяжуулж, нүүрс ухах бус, дэлхийн зах зээлийн үнийн өсөлт ч биш, жинхэнэ менежмент л ашиг авчирдаг газар.

Төр банктай байх нь зөв үү? Энэ асуултад янз бүрийн л хариулт ирдэг. Хүн бүр, дор бүрнээ өөр өөрийнхөөрөө хариулах биз. Гэхдээ нэг л зүйл төр өөрийн гэсэн банктай байх нь зөв гэдгийн баталгаа болж байгаа юм. Юу гэхээр, төрийн үйлчилгээг түвэг чирэгдэл багатай үзүүлэхэд, төлбөр хураамж татуу байлгахад л энэ банк хэрэгтэй гэдэг нь энгийн иргэний хувьд ойлгомжтой байгаа юм. Цар тахал гарчихаад байгаа энэ цаг мөчид Төрийн банк л зээлийн хүүг буулгах, иргэдэд очих санхүүгийн дарамтыг нимгэлэх чиглэлд түүчээ болж, бусад банкаа манлайлж чадаж байна. Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгох ажлын явцаас ч энэ нь тодорхой харагдаж байна шүү дээ. Үүнээс гадна төр өөрөө банктай байгаа учраас л Засгийн газарт дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх бодлогоо уян хатан явуулах боломж бүрдэж байна. Цар тахал хаалга тогшсон өдрөөс хойш Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн банк үе шаттай арга хэмжээ авсаар 11 төрлийн зээлийн хүүгээ 1.2-4.8 хувиар бууруулсан байна. Энэ хэрээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн ачаа хөнгөрсөн л гэсэн үг. Хамгийн гол нь зээлийн хүүг бууруулахын тулд эх үүсвэрийн зардлаа бууруулж, тогтвортой нэмэгдүүлэх үүднээс олон улсын зах зээлд Төрийн банкны удирдлагууд тоглож чадаж байгаа нь олзуурхууштай. Тун саяхан тус банкны цахим хуудаст “Нидерландын Вант улсын Frontclear олон улсын санхүүгийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр дахь удаагийн репо хэлцлээр 23 сая ам.доллар буюу 65 тэрбум төгрөгийн бага хүүтэй хямд эх үүсвэр амжилттай татлаа. Хямд эх үүсвэр татсан энэ хэлцэл нь Засгийн газар болон Монголбанкны явуулж буй бодлогод нийцсэн, цагаа олсон оновчтой хэлцэл болсон бөгөөд эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх, бизнесийн болон хэрэглээний зээлийн хүү буурах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой” гэсэн мэдээг нийтэлсэн байсан. Энэ бол зээлийн хүүг буулгахын тулд гадаад эх үүсвэрийг оновчтой ашигласан хэлбэр. Үүнийг ч Засгийн газар, МҮХАҮТ өндрөөр үнэлж, Монгол Улсынхаа нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг 100 аж ахуйн нэгийг шалгаруулахдаа Төрийн банкийг багтаасан биз ээ. Санаж байвал Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөрд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин ТОП-100 байгууллагын цомыг гардуулсан. Учир нь, тус банкны хувьд ТОП-100 аж ахуйн нэгжээс XV байрт, банкны салбарын шилдэг дөрвөн банкны нэгээр шалгарсан аж.

Хамгийн гол нь төрийн өмчит компаниудын нийтлэг жишгийг энэ банк л эвдэж чадсаныг зориуд онцлох ёстой. Улс төрчдийн шахаанаас болж төрийн өмчит компаниудад удирдлагын бүтэц улам л данхайдаг бол Төрийн банкинд эсрэгээрээ хумигдсаар байгаа тухай энд тодотгосон хэрэг. Өөрөөр хэлбэл, 2018 оноос Төрийн банк шинэчилсэн бүтцээр ажиллаж, захирлуудынхаа тоог 50 хувиар цөөлсөн байна. Ер нь төр өмчтэй, түүндээ гол нь сайн менежмент явуулж чадвал цомхон бүтцээр ашигтай ажиллаж болдог юм байна гэдгийг харуулсан хэрэг. Мөн төр өөрийн гэсэн банктай байгаа учраас л төрийн үйлчилгээг хүргэхдээ иргэдээ чирэгдүүлэхгүй байж чадаж байгааг дахин дахин тодотгоё. Дээр цухас хөндсөн энэ санааг жаахан дэлгэрүүлбэл, нийгмийн хамгийн эмзэг хэсэг болсон ахмадуудад зориулж тэтгэврийн зээлээ сарын 1.3 хувь болгон бууруулж, тэтгэврээ дараалалд зогсохгүй авах, өдөр тутмын төлбөр тооцоонд ашиглах боломжтой картаа үнэ төлбөргүй захиалах, Төрийн банкны АТМ-аар шимтгэлгүй үйлчлүүлэх давуу талыг олгож чаджээ. Бусад бүх банканд тодорхой хэмжээний хураамжаар авдаг банкны үйлчилгээг Төрийн банк л ахмадуудад зориулж үнэгүй болгож байгаа нь төрийн өмчит учраас л тэр. Энэ дээр нэмээд бизнесийн зээл, малчны зээл, ахуйн хэрэглээний зээлийн нөхцөл сайжирсан, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй байгальд ээлтэй бизнесийг дэмжиж, экологид ээлтэй орчныг бий болгох зорилготой “Ногоон зээл”-ийн үйлчилгээ, “Хүрээлэн” төсөлтэй хамтран Монгол Улсын ховор амьтдын зурагтай эко картыг харилцагчдадаа санал болгосон нь, орон даяар зохион байгуулсан “Гялс цэвэрлэгээ”, ЭХЭМҮТ-д нэн шаардлагатай хүүхдийн амьсгал дэмжих тоног төхөөрөмж бэлэглэсэн үйл явдал, Монголын шатрын холбоо, “Хүрээлэн” төсөл, “Би багш” контентийг дэмжин ажилласан зэргийг дурдвал төр банктай байгаа учраас төр манлайлал үзүүлж чадаж байгааг батлах зүйлс олон байна.

Ямар боловч Төрийн банк өнгөрсөн онд 24 тэрбум, энэ оны эхний гурван улирлын дүнгээр 27 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж чадсан нь хамгийн том амжилт нь. Хоёрхон жилд хагас зуун тэрбум төгрөгийг сайн менежментийн үр дүнд бий болгож чадсан нь зөв баг зөв газраа байгаатай л холбоотой. Хамгийн сүүлд л гэхэд “Жаст”-ын Ш.Батхүү нар хуурамч бичиг баримт үйлдэн Төрийн банкийг 51.6 тэрбум төгрөгийн төлбөрт унагах гэж байсныг зогсоож чадлаа. Юу гэхээр, Ш.Батхүү, Г.Алтан, Э.Сүрэн нар нь хуурамч бичиг баримт бүрдүүлж банкийг залилсан гэдэг үндэслэлээр холбогдох шаардлагатай нотлох баримтуудыг Төрийн банкны зүгээс бүрдүүлж, эрүүгийн хэргийн журмаар шалгуулахаар АТГ-т гомдол гаргасны үндсэн дээр асуудал шийдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Төрийн банк уг хэрэгт хохирогчоор тогтоогдож, банкны зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдон ажиллаж байгаа аж. Ингэснээр төрийн өмчийг, төрийн банкийг үнэгүйдүүлэх гэсэн оролдлогыг банкны менежментийн баг таслан зогсоож чадсан гэсэн үг.

Энэ бол улсынх л бол үнэгүй юм шиг, эзэнгүй мэт аашилдаг асуудалд цэг хатгаж чадсан үйлдэл. Мөн тус банкнаас 2017 оны зургадугаар сард “Шинжиан Шинфа” компанийн зээлж авсан 20 тэрбум төгрөгийг ч буцаан төлүүлж чаджээ. Энэ зээлийн төлбөр нь төлөгдөхгүй байсаар чанаргүй зээлийн ангилалд бүртгэгдсэн байсныг Төрийн банкны удирдлагын шинэ баг хуулийн байгууллагад хандаж, өнгөрсөн арван-хоёрдугаар сарын 9-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус компаниар 20 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэх шийдвэр гаргуулснаар Төрийн банк хохирлоо барагдуулж чадсан байна. Мэдээж энэ хэмжээний мөнгө төлөгдсөнөөр олон жирийн харилцагчид зээл олгох боломж бүрдсэн нь гарцаагүй.

Энэ мэт жишээг дурдвал төр муу менежер гэдэг үгэнд Төрийн банкны тухайд няцаалт өгсөн сайн жишиг болж чадаж байна. Гол нь зөв менежменттэй багийг зөв газар нь томилох нь л төрийн үүрэг юм  байна. Тэгж чадвал төрийн өмчит 117 компани бүгдээрээ бус юм гэхэд дийлэнх нь ашигтай ажиллах боломж бий. Саалийн ганц үнээгээ олон болгох боломж нь ч энэ юм.

Г.Хэрлэн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    48 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    49 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    57 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    1 цаг 1 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    3 цаг 41 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    4 цаг 11 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    4 цаг 26 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    4 цаг 32 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    4 цаг 46 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 12 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    5 цаг 35 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    5 цаг 38 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    5 цаг 46 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 49 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    6 цаг 10 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК