Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Дэлгэрсайхан: ШХАБ-д элсэх гол шалгуур нь эдийн засгийн хүчин зүйл биш

2020-11-05
0
ЖИРГЭХ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хоёр хөршөөс ШХАБ-т элсэхийг санал болгосон талаар өмнө хийсэн мэдээлэлдээ онцолсон. Түүнчэн Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр хөшигний цаана гол яригдсан асуудал нь ШХАБ байсан талаар эх сурвалжууд ярьдаг. Тиймээс уг байгууллагад элссэнээр манай улсад эдийн засаг болон гадаад харилцаанд ямар эрсдэл бий болж болзошгүй талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа. 


-Гадаад харилцааны сайд хэд хоногийн өмнө хийсэн мэдээллийнхээ үеэр хоёр хөрш ШХАБ-т элсэх санал тавьсан талаар онцолсон. Хоёр хөршөөс ШХАБ-т нэгдэхийг шахамдуулж байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-ШХАБ бол дэлхийн том байгууллагуудын нэг мөн. Хамтын ажиллагааны хүрээг харахад дэлхийн хүн ам, эдийн засаг, цэрэг, улстөрийн томоохон хүчин, бүлэглэл гэж хэлж болно. Тэгэх тусмаа бидний хувьд ШХАБ-т алсыг харж байж элсэх эсэхээ шийдэх нь чухлыг илэрхийлж байна би хувьдаа үзэж байгаа. Учир нь энэ нь Монгол Улсын алс ирээдүй, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засаг гээд бүх талын үйл ажиллагаанд холбоотой асуудал. Учир нь өнөөдөр дэлхий геополитикийн хувьд эргэлзээтэй байдалд байна. 1990-ээд онд социалист систем задран унасанаас хойш дэлхийн эдийн засаг, улстөрийн гол тоглогч нь АНУ байсан.

Энэ нэг тулгуурт нөхцөл байдал цааш хэвээр үргэлжлэхгүй гэдэг нь бараг тодорхой болчихлоо. Үүний нөгөө талд алдсан гоеполитикийн нөлөөллөө сэргээх сонирхолтой ОХУ, сүүлийн жилүүдэд эдийн засаг, цэргийн хүчирхэг гүрэн болсон БНХАУ зогсож байна. 

Манай хоёр хөршийн хувьд олон улсын тавцанд өөр өөрийн сонирхолтой нь тодорхой.

Социалист систем задран унасанаар ЗХУ олон улсын тавцанд нөлөөллөө алдсан ч цэргийн хүчирхэг гүрэн хэвээр үлдсэн. ОХУ-н хувьд эдийн засгийн нөхцөл байдал сайжрахын зэрэгцээ дэлхийн тавцан дахь өөрийн нөлөөллийг эргүүлэн сэргээхийг хичээж байна. БНХАУ-н хувьд эдийн засгийн өсөлт сайжирсан, дэлхийн голлох цэрэг, эдийн засгийн гүрэн болсон, түүнийгээ улам бэхжүүлэхийг хичээж байгаа. Үүнд суурилаад манай хоёр хөрш улс төр, цэрэг, эдийн засгийн томоохон хүчийг өөртөө бий болгож түүнийгээ өргөжүүлэхийг хичээж байгаа нь дэлхийг шинэ хуваагдал, геополитикийн шинэ тэнцвэр рүү бий болох нөхцөл байдлыг үүсгэж байна  гэж харж болохоор байгаа юм.

Иймээс Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд геополитикийн томоохон тоглогчдын тоглолт цаашид хэрхэн үргэлжлэх, үр дагавар нь юу байхыг харж байж бид үүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ Монгол Улсын язгуур эрх ашигт үндэслэн шийдвэрлэх нь чухал. 

Хоёр хөршийн хувьд геополитикийн хоёр том тоглогч учраас бүс нутаг, дэлхийн тавцанд өөрсдийн нөлөөллийг бий болгох гэж хичээж байгаа нь зүйн хэрэг. Тэр ч үүднээс олон улс орныг нэгтгэх санаа зорилго агуулж байгааг буруутгах аргагүй. Их гүрнүүдийн ашиг сонирхол ийм л байдаг. Цаашид ч ийм байсаар байна.

-ШХАБ-ыг эсэргүүцдэг олон хүн бий. Хэрэв энэ байгууллагад нэгдлээ гэхэд эдийн засгийн хувьд яг ямар үр дагавар, болгоомжлол бий болох бол?

-Дээр дурдсанчлан 1990-ээд оны эхээр социалист систем задран унасантай холбогдуулан ОХУ-ын дэлхийн тавцан дахь байр суурь алдагдаж, эдийн засаг нь доройтсон. Гэсэн ч цэргийн асар том хүчирхэг гүрэн хэвээр байсан учраас эдийн засгаа сэргээх, дэлхийн хэмжээний тоглогч болохын тулд тодорхой эрсдэл гаргаж БРИКС-ыг бий болгосон юм. Энэ нь ОХУ-н хувьд социалист системийн үеийн ЭЗХТЗөвлөлийг орлох зорилготой бол ШХАБ нь бүс нутаг, цаашилбал дэлхийд улс төрийн нөлөөллөө нэмэгдүүлэх боломжийг бий болгох тулгуур нь юм. Манай улсын хувьд уг байгууллагад элсвэл өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, гадаад бодлогоо эргэн харах шаардлагатай болно.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гадаад бодлогынхоо тулгуур зарчимд хоёр хөрштэйгөө эвтэй найртай хамтын ажиллагаатай байх нь нэн тэргүүний зорилго гэдгээ тусгаж өгөхөөс гадна дэлхийн улс орнуудтай тэгш харилцах ёстой гэж заасан. ШХАБ-т элссэнээр олон тулгуурт гадаад бодлого, ҮАБ-ын үзэл санаа зэргийг эргэж харах шаардлага гарна.

Нэг талаар бусад орны интеграцид нэгдэн орж эдийн засгаа хөгжүүлэх боломж байгаа гэж харж байгаа нь буруутгах аргагүй мэт боловч ШХАБ-н анхны үндсэн зорилго, одоо хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд эдийн засгийн томоохон төслүүд тэр бүр байдаггүй нь харагдаж байгаа.

Мөн эдийн засгийн ашиг хонжоо хайж ШХАБ-т элсэх нь маш гэнэн хэрэг болно гэж би хувьдаа үзэж байгаа. Тодруулбал ШХАБ-т элсэх гол шалгуур нь дээр дурдсан Монгол Улсын урт хугацааны язгаар эрх ашиг байх ёстой. Энэ нь богино дунд хугацааны эдийн засгийн ашиг хонжооноос дэндүү том зүйл.

Нөгөөтээгүүр, дэлхийн бусад улс оронтой харилцах, хамтын ажиллагаанд сул тал бий болох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, дэлхийд өрсөлдөж байгаа хоёр талын нэгд нь илүү их хамааралтай болно гэж ойлгож байна.  Бид үүнийг одоо хөнгөн хуумгай шийдэх нь дэлхийн геополитикийн чиг хандлага хэрхэх нь тодорхойгүй байгаа үед засаж болохгүй алдаанд хүргэж болзошгүй. Угтаа бол бид ирээдүй хойчдоо гадаад бодлогынх нь орон зай, сонголтыг үлдээх ёстой. Үүний тулд Монгол Улсын хувьд олон тулгуурт гадаад харилцаа, төвийг сахих зэрэг одоо хэрэгжүүлж байгаа бодлого илүү зохимжтой байх. Учир нь бид хөгжиж байгаа, цөөн хүн амтай, буурай улс шүү дээ. Ийм улсын хувьд өөрийгөө урт удаан хугацаанд тусгаар, бие даасан, өөрийн гэсэн онцлогтой Монгол Улсыг авч үлдэх нь геополитикийн гол зорилго байх ёстой.

-Тусгаар тогтнол, бие даасан байдлаа хадгалах нь манай улсын геополитикийн гол зорилго байх ёстой-

-Геополитик, гадаад бодлого гэж их ярилаа. ШХАБ-т элсвэл манай улсын хувьд гадаад бодлого нь хязгаарлагдмал, магадгүй хараат болохыг үгүйсгэхгүй гэж зарим мэргэжилтнүүд үзэж байгаа. Мөн АНУ хийгээд Европын холбооны улсуудаас тодорхой шахалтууд ирэх байх?

-Олон тулгуурт гадаад бодлого, гуравдагч хөрш гэж ярьж байгаа энэ үед тодорхой хэмжээний хязгаарлалт үүснэ гэж харж байгаа. Энэ талаар манай улсын гадаад бодлогын талын мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлэх нь зөв байх.

Ер нь дэлхий нийтийн томоохон өрсөлдөөн, хуваагдлын нэг талд нь багтах юм байна. Ингэснээр нөгөө талаас биднийг харах харц өөрчлөгдөж, хязгаарлагдана гэсэн болгоомжлол байна. Гэхдээ заавал ШХАБ-т элсэх ёстой гэхээс илүү хоёр хөрштэйгөө тэртэй тэргүй урт хугацааны найрсаг хамтын ажиллагаатай шүү дээ. Хоёулантай нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд харилцаж байгаа. Энэ бүгд нь хоёр хөрштэйгөө харилцах харилцааны дээд шат учраас хангалттай гэж үзэж байна. Энэ түвшиндээ үргэлжлүүлэн харилцаад явахад болохгүй зүйл байхгүй. 

-ШХАБ-д нэгдсэн улсуудын хувьд эдийн засаг, гадаад бодлогод нь ямар нөлөө үзүүлж байна вэ?

-Геополитикийн гэх тодотголтой ярьж байгаа учраас энэ нөхцөл байдлаар нь харвал ШХАБ одоо ч хүчирхэг, ирээдүйд ч хүчирхэг байх нь тодорхой. Энэ байгууллагад дэлхийн хүн ам, эдийн засгийн хүчин чадлын дийлэнх нь хамрагдаж байна. Дээр нь эрчтэй хөгжиж байгаа гол орнууд энэ байгууллагад байдаг. Тухайлбал, Энэтхэг, Хятад, Орос улсууд байгаа нь энэ байгууллагын хүчин чадлыг илэрхийлж байгаа хэрэг.

Мэдээж тодорхой хугацааны дараа БНХАУ дэлхийн тэргүүлэх гүрэн болно гэдэг нь тодорхой. Энэ нь зөвхөн цаг хугацааны л асуудал юм. Түүнчлэн Өмнөд, хойд хөрш цэргийн хүчээр дэлхийд эхний гуравт багтдаг ийм л том байгууллага. Эдийн засгийн хөгжлийн хувьд БНХАУ, ОХУ, Энэтхэг зэрэг томоохон улсууд өөрийнхөө эдийн засгийг улам бэхжүүлэх, бүс нутгийн нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд ялангуяа Хятад улс далай болон их газрын чиглэлээр өөрийнхөө нөлөөллийг нэмэгдүүлэхийг хичээж байгаагаас харвал эдийн засгийн дам нөлөөлөл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ШХАБ тэр улсад ийм эдийн засгийн дэмжлэг үзүүлээд хөгжсөн гэсэн томоохон зүйл миний мэдэхээр одоогоор байхгүй. Үүнээс гадна тухайн улс орнуудын хувьд цэрэг, улстөр, эдийн засгийн шийдвэр гаргалтууд нь зөвшилцлийн түвшинд байдаг. Тодорхой улс орон эсэргүүцвэл шийдвэр гаргадаггүй зарчмаар хурал нь явагддаггүй гэж ойлгосон. Сая ШХАБ-ын яриа хэлэлцээрийн түнш гэсэн тодотгол бүхий хоёр улсын хооронд үл ойлголцол, дайн байдлааны нөхцөл байдал үүссэн шүү дээ. Үүнд ШХАБ ямар хариу үйлдэл хийх вэ гэдгийг харах нь чухал.

-Ямар зорилгоор үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-ШХАБ-ын зорилго нь бүс нутгийн аюулгүй байдал, хил хоорондын маргаан, салан тусгаарлах үзэл, терроризмын эсрэг байгуулагдсан эвсэл гэж ойлгодог. Гэвч сүүлдээ үйл ажиллагаа нь өргөжиж, эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй яригдаж байгаа нь үнэн.

-Манай улсын гадаад өр 30.9 тэрбум ам.доллар. Цаашид өрөө нэмэгдүүлсээр байвал хүнд байдалд орно гэж зарим гишүүд анхааруулж байна. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Монгол Улсын эдийн засгийн ерөнхий дүр зураг дорой байгаа. Учир нь сүүлийн 30 жилд бидэнд улсын эдийн засгийг хөгжүүлэх алсыг харсан, тогтвортой бодлого байсангүй. Эдийн засгаа төрөлжүүлж, олон тулгууртай болгож чадаагүй. Иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, ажилгүйдлийн асуудлаа шийдэж чадаагүй, ядуурал өндөр зэрэг сул дорой эдийн засагтай байсан хэвээр байна. Энэ нь гадаад зээл тусламжид дулдуйдахад хүргэсэн. 2017 онд дефолт болох шахаж улмаар ОУВС-тай хамтарч хүнд байдлаас гарсан шүү дээ.

Шинжлэх ухаанч, холч бодлогогүйн улмаас эдийн засаг хөгжихгүй байна. Уул уурхайн салбараас хэт хамаарах болсон. Эдийн засаг унах бүр гадаад зээл тусламжид тулгуурлаж хүндрэлээс гардаг. ОУВС-тай гэхэд бид тав дахь удаагаа хамтарч ажиллалаа. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр дуусах шатандаа байгаа гэж хэлж болохоор байна. Учир нь эцсийн дүгнэлт нь хараахан гараагүй байгаа гэж ойлгож байна. Манай улсын эдийн засаг дорой, өрөө төлөх төлөвлөгөөгүй учраас бидний болгоомжлох асуудал өр яах аргагүй мөн. Энэ нь төлөх санхүүгийн чадамжаа үүсгэж чадаагүйтэй холбоотой юм. Нөгөөтээгүүр, эдийн засгийн хөгжил сул байгаа дээр халамжийн бодлого хүнд байдал үүсгэж болохоор байна. Товчхондоо эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч дефолт болно гэж хэлэхэд хараахан эрт байна. Хэрэв бүх чиглэлд байгаа сул талуудаа даруй засаж чадах юм бол алдаануудаа засахад оройтоогүй байна.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    48 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    48 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    56 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    1 цаг 0 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    3 цаг 40 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    4 цаг 10 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    4 цаг 25 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    4 цаг 31 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    4 цаг 45 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 11 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    5 цаг 34 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    5 цаг 37 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    5 цаг 45 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 49 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    6 цаг 9 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК