Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Булгамаа: Эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрхийг тэгш эдлэх боломж

2021-3-08
0
ЖИРГЭХ

Олон улсын эмэгтэйчүүдийн баяррын өдрийг тохиолдуулан Эмэйгтэйчүүдийн эрхийн асуудлаар хуульч Р.Булгамаатай ярилцсанаа хүргэе. 


-Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг АНУ-д үйлдвэрийн эмэгтэй ажилчид эрхийнхээ төлөө жагссанаар уламжлал болгон тэмдэглэх болсон гэж ярьдаг. Манай улсад эрхээ хамгаалуулахын төлөө дуу хоолойгоо илэрхийлэх гэхээс илүү баяр төдийхнөөр тэмдэглэж байх шиг санагддаг?

-Юуны өмнө эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрхийн өдрийн мэндийг уншигчдадаа, эмэгтэйчүүддээ хүргэе. Энэ өдрийг манай улс 1955 оны Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 137 дугаар зарлигаар анх тэмдэглэж ирсэн түүхтэй. Хожим 1995 онд эмэгтэйчүүдийн баярыг хүүхдийн баяртай нэгтгэж “Эх үрсийн баяр” хэмээн тэмдэглэж байгаад 2003 онд батлагдан гарсан Нийтээр баяр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн хуулиар зарим баяр, тэмдэглэлт өдөрт өөрчлөлт орж эмэгтэйчүүдийн баярыг тусад нь тэмдэглэдэг байх нь зүйтэй гэсэн санал санаачилга гарч ийн тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.

Харин дэлхий дахинаа 122 дахь жилдээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж ирсэн туршлага байдаг юм байна. Ялангуяа АНУ-д XIX зуунд Үйлдвэрчний эвлэл байгуулагдаж хүчээ авч байсан тэр үед үйлдвэрийн эмэгтэй ажилчид ажлын 16 цагийг 10 цаг болгох, ажлынхаа орчин нөхцөлийг сайжруулах шаардлага тавьж жагсаж байсан цаг мөчтэй холбоотой гэж үздэг. 1857 оны гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүд хөдөлмөрийн таатай нөхцөл байдлыг бий болгохын төлөө дуу хоолойгоо нэгтгэж жагсаал хийж байжээ. Энэ жагсаал тухайн үед өргөн хүрээтэй болж, гуравдугаар сарын 8-ны өдрийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах түүхэн өдөр болж тэмдэглэгдэж үлдсэн онцлогтой.

Энэ өдрийг эмэгтэйчүүдийн баярын өдөр боловч нөгөөтээгүүр, зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх, эрхийн зөрчилгүй нийгэм бий болгохын тулд яах ёстой, хэрэв эрх зөрчигдсөн гэж үзвэл шийдэл, гарц гаргалгаа юу вэ гэдгийг эрэлхийлсэн бүтээлч өдөр байх ёстой гэж хардаг. Гуравдугаар сарын 8-нд миний эрхийн өдөр гэж бялуу хувааж, цэцгээр бялуурч суух нь нэн тэргүүний асуудал гэхээс илүү эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой ямар асуудал байна вэ гэдэгт төвлөрөх нь зүйтэй гэж боддог. Тиймээс жил бүрийн энэ өдрийг баяр гэж тэмдэглэхээс илүү асуудал дэвшүүлсэн, шийдэл гарц, гаргалгааг эрэлхийлсэн өдөр байгаасай гэж хүсдэг юм. Энэ хүрээнд акц өрнүүлэхээр зорьж байсан ч цар тахал, хөл хориотой холбогдуулан төлөвлөсөн ажлуудаа түр хойшлууллаа.

-Жишээлбэл, ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Цаашид энэ өдөр юу хийх ёстой вэ гэдэг эрх зүйн бодлогын баримт бичигт нөлөөлөх, тэдэнд дуу хоолойгоо хүргэх асуудал чухал юм байна гэдгийг олж харсан. Гэр бүл, хүүхэд залуус руу чиглэсэн агентлаг жил бүр үр дүнгээ тооцдог, гэр бүл, эмэгтэйчүүд рүү чиглэсэн ямар ажил үр дүнд хүрэв ээ гэдгээ олон нийтэд тайлагнадаг байвал илүү зохимжтой. Эмэгтэйчүүд, хүүхдүүд рүү чиглэсэн олон ажил төлөвлөж, санал санаачилга болгож бэлтгээд байна.

Мөн өсвөр насны охидын бэлгийн боловсрол, нийгмийг харах хандлага, биеэ зөв илэрхийлэх, амьдралын зөв дадал хэвшил олгох албан бус сургалт зохион байгуулах санаачилга гаргаж “Охидын  түүх” ТББ-тай хамтран төсөл боловсруулан ажиллаж байгаа. Ялангуяа 21 аймгийн дотуур байрны охид руу чиглэсэн олон ажлыг хийх шаардлагатай байгаа. Нөгөөтээгүүр “Би ирээдүйн ээж”, мөн “Би ирээдүйн аав” хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Эмэгтэйчүүдийн эрх гэхээр зөвхөн эмэгтэйчүүдтэй л холбоотой гэж ангилж авч үздэг ойлголтоос зайлсхийх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн эрх нь хүний эрх гэдэг ойлголттой салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг эрх тэгш эдлүүлэх боломжийн тухай л асуудал. Хүн төрөлхтөнд эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс тодорхой зарим харилцаанд эрх тэгш бус байлгаж байсан уламжлалт хэв заншил, түүхэн харилцаа нь эмэгтэйчүүд эрх тэгш байя. Тэр боломжийг адил ашиглая гэдэг агуулгын хүрээнд дээрх ойлголт гарч ирж байгаа юм. Түүнээс биш эмэгтэйчүүдийн эрх гээд дарга болж, эрчүүдийг үл хүндэтгэсэн, үнэгүйдүүлдэг, илүү болох гээд байгаа ойлголт биш.

-Эмэгтэйчүүдийн эрх хаана хамгийн их зөрчигдөж байна вэ?

-Эмэгтэйчүүд олон зүйл хүсдэггүй. Бид Хүний эрхийн түгээмэл тунхаг болон Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, ажил хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, шударга орлоготой болох, хэн нэгний ялгаварлан гадуурхалтгүй байхыг хүсдэг. Ялангуяа хөдөлмөрийн эрхийн харилцаанд эмэгтэйчүүдийн эрх ихээр зөрчигддөг. Тухайлбал, залуу бүсгүйчүүд удахгүй хүүхэд гаргаад явчихна гэдэг байдлаар ханддаг. Нөгөөтээгүүр, эмэгтэйчүүдийг дэвшүүлэх асуудалд хойрог ханддаг. Эрэгтэйчүүд илүү цалин авч байхад эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн багаар үнэлдэг байдал түгээмэл харагддаг. Дээр нь ажлын байрны бэлгийн дарамт байна. Өөрийнхөө эрхшээлд байлгах, татаж чангаах, сэтгэл санааны байнгын дарамтад оруулдаг талаар бүсгүйчүүд их ханддаг.

Уг нь энэ талаар хуулийн хамгаалалт байсан ч Эрүүгийн хуулийн 12.4-д байсан “Бэлгийн дарамт учруулах” гэдэг заалт 2017 оны тавдугаари сарын 11-ний хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр байхгүй болчихсон. Үүнийг далимдуулан эмэгтэйчүүдийн алдар хүндэд нь халдах, сэтгэл санааны байнгын дарамтад байлгах, хохирол учруулах, тэвчишгүй байдалд хүргэх нөхцөл байдлыг бий болгох, өөртэй нь бэлгийн харьцаанд орохыг шахаж дарамтлах асуудал байсаар байна. Албан бус шаардлагад нь нийцсэн бүсгүйн карьер өсдөг ийм зарчимгүй байдал түгээмэл байна. Ялангуяа төрийн байгууллагуудад энэ асуудал түгээмэл байна.

-Хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийллийн дуудлага эрс нэмэгдсэн талаарх цагдаагийн байгууллагын гаргасан тоо баримт бий. Ер нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг. Төрийн болон төрийн бус байгууллагуудаас хүчирхийллийг үл тэвчье, нүдээ нээ зэрэг янз бүрийн акц явуулж байгаа ч хүчирхийлэл далд хэлбэрт байсаар байна. Хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх вэ?

-Хөл хорионы үед цагдаагийн байгууллагад хоногт гэр бүлийн хүчирхийллийн 200-240 дуудлага бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 10 хоногт 2000 гаруй хүчирхийлэл үйлдэгдсэн гэсэн үг. Энэ гэмт хэргийн цаана зөрчил байна уу гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж тогтооно. Энэ тохиолдолд хамгийн багадаа Зөрчлийн тухай хуулийн 5.4 буюу хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн холбогдох зүйл заалтаад тухайн этгээдийг 7-30 хоног баривчлах шийтгэлтэй. Баривчлах шийтгэл авсан этгээд буцаж ирээд аав нь ухаан орлоо, ойлгож байна гэж хандах нь цөөхөн дөө. Хоорондоо маргалдсан байдаг. Гэтэл маргаан нь хүчирхийлэл гэж тогтоогдоод шийтгэл аваад явсан хүн буцаж ирэхдээ уур омогтой болох, улмаар хүчирхийллээс хүчирхийлэл үүсэх нөхцөл байдал цөөнгүй бий.

Зарим тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хоорондын маргааныг гэр бүлийн хүчирхийлэл гэдэгтэй андуураад хэн чанга дуугарсан, гаднаас согтууруулах ундаа хэрэглэж орж ирсэн, агсам тавьсан тэр бол хүчирхийлэгч гэж ханддаг байж болохгүй. Маргаангүй амьдрал гэж үгүй. Хоёр өөр орчинд төрж, өссөн хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл өөр шүү дээ. Тиймээс учруулж байгаа хор хохирлоос нь хамаараад хүлээлгэх хариуцлага нь уян хатан байх ёстой. Өөрөөр хэлбэл, шууд баривчлахаасаа илүү гэр бүлийн гишүүдэд гэр бүлийн боловсрол олгодог, сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлдэг, сануулдаг, магадгүй торгох зэрэг баривчлах шийтгэлийн өмнө ийм төрлийн хариуцлагыг хөндөж болох юм.  Эрүүгийн хариуцлага гэдэг тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдсэн үйлдэл нь ямар байна түүнд тохирсон ял шийтгэл оногдуулахыг хэлнэ. Тэгвэл эрэгтэй нь би буруугаа олйголоо. Гэр бүлээсээ уучлал хүсье. Надад сануулах арга хэмжээ авах эсвэл нэг удаадаа торгооч гэхээр хуульд тийм заалт байхгүй. Таныг баривчилна гэдэг. Эхнэр нь манай нөхөр ухаарсан байна, ахин ийм асуудал гаргахгүй, нэг удаа уучилъя гэхэд хуульд баривчлахаас өөр хариуцлага хүлээлгэх зохицуулалт байхгүй гэж хуулийнхан ханддаг. Гэвч тэдний буруу биш. Гэр бүлийн хөнгөн төрлийн маргаанд хуулийн зохицуулалт байх шаардлагатай. Тухайлбал, эхнэр, нөхрийг зан үйл өөрчлөх сургалтад хамруулж болно. Гол нь гэр бүлийн хүчирхийлэл үү, маргаан уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй.

Нөгөөтээгүүр, үнэхээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, байнгын зодож дарамталдаг, сэтгэцэд өөрчлөлт орохуйц хэмжээнд дарамталдаг энгийн иргэн тэр бүү хэл эрх мэдэлтнүүд ч байна. Яах вэ өмгөөлөгчөө үр хүүхдээ бодоод салж чадахгүй байна гээд хандаж байгаа хүмүүс байдаг. Энэ хүчирхийлэгч нарт хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх ёстой. Хохирогчийн бие махбодод нь халддаг, битүү гэмтэл учруулдаг тохиолдол их бий. Цагдаагийн алба хаагч хүртэл хөл хорионы үед хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хүнийхээ хавиргыг гэмтээсэн тохиолдол гарсан. Хэргийн хохирогч болсон эмэгтэй хандсан юм. Эдгээрээ үзвэл хүчирхийлэл боловсролын түвшин үл хамааран түгээмэл хэв шинжтэй байгаад анхаарах ёстой.

Тоо баримт дурдахад, он гарсаар эхний хоёр сарын байдлаар 220 гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг бүртгэгдэж, зохих хариуцлагаа хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл, зөрчлөө удаа дараа давтан үйлдсэн учраас эрүүгийн хуулийн хариуцлага хүлээж байна гэсэн үг. Түүнчлэн өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас арав гаруй эмэгтэй амь насаа алдсан харамсалтай явдал гарсан.

-Гэр бүлийн эрүүл хандлага, төлөвшлийг бий болгохын тулд мэргэжилтэн бүр өөр өөрийн байр суурийг илэрхийлэх байх. Таны хувьд?

-Хүчирхийлэл үүсэхгүй байх урьдач нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Эцэг хүн гэж ямар хүн байдаг, гэр бүлдээ ямар хариуцлага үүрдэг гэдэг ойлголт, ухамсрыг эрчүүдэд олгох. Нөгөөтээгүүр, эр хүн жам ёсны хүндлэлийг шаардаж байдаг. Энэ зан заншил “хоолоо өөрөө аягалаад идээч” гэдэг үгнээс л эгдүүцэж, маргааны эхлэлийг тавих нөхцөл нь болдог байна. Тиймээс гэр бүлийн зөв харилцаа, хандлагатай байхад гэр бүлийн сэтгэлзүйч хэрэгтэй гэж боддог. Учир нь гэр бүлийн үл ойлголцол, маргаан өөрөө хүчирхийлэл бий болох нөхцөлийг бүрдүүлж явсаар салах хэмжээнд хүрдэг. Гэтэл ардаа байгаа хүүхдийн эрх ашиг, хувь заяа, хүүхдүүдийнхээ өмнө хүлээж байгаа үүрэг, хариуцлагаа ухамсарлах ойлголт хувь хүн талаасаа ч тэр хуульдаа ч хязгаарлагдмал байна.

-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ парламентаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Хуулийн төсөлд ямар асуудлыг түлхүү оруулж өгөх шаардлагатай гэж та харж байна вэ?

-Гэр бүлийн тухай хууль 21 дэх жилдээ харилцааг зохицуулж байна. Гэтэл өнөөгийн нийгмийн харилцааг бүрэн шийдэж чадахгүй байгаа учраас шинэчлэхээр хэд хэдэн парламент дамжлаа. Одоо энэ парламентад хэлэлцэгдэх чиглэлтэй явж байна. Хуулийн төсөлд эцэг эхийн үүрэг, хариуцлагын асуудлыг илүү тодорхой болгож өгмөөр байгаа юм. Эцэг, эх хариуцлагаасаа зугтаагаад саллаа гэхэд гаднын орнууд эцэг, эх хоёуулаа хүүхдийн өмнө буруутай гэж үздэг. Манай улсад хүүхдийн тэтгэмж өгснөөр үүргээ биелүүлж байгаа хэлбэр гэж ойлгогддог. Гэтэл хүүхдийн тэтгэмж амьжиргааны доод түвшнээр олгогддог шүү дээ. Үндсэн хуульдаа хүнийг нас, хүйсээр нь ялгаварлахыг хориглосон ч тэтгэмжийг насны ялгамжтай олгосоор байна.

Нөгөөтээгүүр, зөвхөн хүүхдийн тэтгэмжээ цаг тухайд нь өгч байгаагаар хүүхдийг өсгөх, хүмүүжүүлэх, эх орныхоо өмнө үүрэг, хариуцлагаа ухамсарласан иргэн хүн болж төлөвшүүлэх хөдөлмөр ээж дээр ирж ачаа болж үлдэж байна. Тиймээс хүүхдэд тэтгэмж өгөх асуудлаар хязгаарлаж байгаа нь буруу. Хүүхдийн боловсрол, хувь хүнээс бие хүн болгож төлөвших бүрд гарч байгаа зардалд аав хүн оролцоотой байх ёстой.

Бусад улс орнуудад гэр бүлээ орхиод авсан эцэг, эх нь долоо хоногт тодорхой цагаар хүүхдэдээ анхаарал тавих ёстой гэж заасан байдаг юм байна лээ. Манай улсад эсрэгээрээ. Салсан л бол орхиод явсан хүнтэй нь битгий уулзуул гэж гэр бүлээрээ, ах дүүгээрээ эцэг, эхийг нь үзэн ядах хандлагаар хүүхдийг цэнэглэж хүмүүжүүлдэг.

Эцэстээ аав, ээжийн хайраас орхигдсон хүүхэд сэтгэлзүйн хувьд эмзэг, асуудалд сөрөг хандлагаар ханддаг болж байна. Хүүхэд өмсөх хувцас дутуу байсан ч аав, ээжийнхээ дэргэд байхад л жаргалтай. Энэ л бодлогыг төр уяж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, бүтэн гэр бүлийг дэмжсэн төрийн бодлого чухал гэдгийг өнөөдрийн нийгмийн өнгө харуулсаар байна.

-Хүүхдийн тэтгэмжээ өгдөггүй асуудал их байдаг юм байна лээ. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь зүйтэй вэ?

-Гэр бүлийн тухай хуульд шүүхийн болон захиргааны журмаар гэр бүл цуцалдаг. Шүүхийн журмаар жилд 3000 орчим гэр бүл гэрлэлтээ цуцалж байгаа бол захиргааны журмаар 2000 орчим байна. Захиргааны журмаар гэдэг нь үр хүүхэд нь насанд хүрсэн, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн маргаангүй тохиолдолд сайн дурын үндсэн дээр гэрлэлтээ цуцалдаг. Гэр бүл цуцлалтын цаана эцэг, эхийн хэн нэгнийх нь асрамжинд үлдэж байгаа хүүхдэд тэтгэмж өгөх асуудал 30-33 хувьтай байна. Ингэхдээ тэтгэвэр, тэтгэмжийн асуудал хариуцсан тусгай алба хариуцаад хүүхдийнхэээ тэтгэмжийг өгөөч гэж байнга нэхэж утасдуулдаг. Энэ асуудлаар хуулийн төсөлд нарийвчлан тусгаж өгөөсэй гээдсаналаа тусгаж оруулсан. Өөрөөр хэлбэл, хүүхдийн тэтгэмжийн сан байгуулах ёстой. Эцэг эхийнх нь цалингаас шууд татан авах зохицуулалт биелдэггүй юм бол төр өөрөө сан үүсгээд сар хүүхдийн тэтгэмж авах хуваарьт дансанд оруулж, үүргээ хүлээх ёстой.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнхээ тэтгэмжийг өгөх боломжгүй хүмүүс байна. Хөгжлийн бэрхшээлтэй аав, ээжтэй болсон нь хүүхдийн буруу биш учраас тухайн үүрэг хариуцлагыг зохих түвшинд шийддэг байх ёстой.

Түүнчлэн хүүхэдтэй холбоотой нэг чухал асуудал бий. Сургууль дээр аав, ээжүүдийн өдөр гэж болдог. Ээж, аавгүй хүүхдүүд нь барайгаад л үлддэг. Чиний аав, ээж салаад явчихсан юм уу гээд багш нар хүүхдүүдийг бүлтийлгэх асуудал их байна. Улмаар хүүхдүүд нь гадуурхдаг. Тиймээс томчууд бид хүүхдийн эмзэг асуудалд нягт нямбай, хүндлэлтэй хандах асуудал чухал байна.    

-Та охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр дагнаж ажилладаг. Цар тахлын үед бэлгийн хүчирхийллийн асуудал нэмэгдсэн талаар албаныхан мэдээлж байсан. Танд энэ төрлийн гэмт хэргээр хандсан хүмүүсийн дийлэнх нь ямар шалтгаантай байна вэ?

-Цар тахлын үед бэлгийн хүчирхийллийн тоо буурсангүй. Жилд 240-250 орчим хүүхэд бэлгийн хүчирхиллийн золиос болж байна. Хойд аав, хамаатны ах, өвөөдөө хүчирхийлүүлсэн хэрэг байсаар байна. Зарим хэрэг нь эрүүгийн хэрэг үүсгэгдээд шүүхийн шатанд явж байна.

Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд тэдний ойр дотнын хүмүүс байна. Ингэхдээ ахуйн шинжтэй болж байгаа нь хамгийн сэтгэл эмзэглэм асуудал болж байна. Энэ нь гэмт хэрэг нуугдмал шинжтэй болох магадлалтай гэсэн үг. Тухайлбал, манай гэрийн ганц эдийн засгийн хөшүүрэг учраас хойд аавыгаа шоронд оруулаад яах юм. Биднийг орох орон, хоол унд, орлоготой байх боломжийг бүрдүүлж байна гэдэг. Ураг төрлийн шинжтэй хүчирхийлэл нь сүүлдээ ах дүү нарын хоорондын маргаан болж томорч хохирогчид дарамт учруулах асуудал бий болгодог. Өөрөөр хэлбэл, худал мэдүүлэг өгөх эсвэл харилцан тохиролцож бэлгийн харилцаан орсон гэж мэдүүлгээ өөрчлөх хэрэгтэй гэж гэр бүлийн гишүүд, ойр тойрны хүмүүсээс дарамт шахалт үзүүлэх нөхцөл байдал бий болдог. Заримдаа цагдаагийн байгууллагад мэдээлэхгүй дараад үлддэг тохиолдол ч бий.

Энд анхаарах гол асуудал нь гэмт хэрэг үйлдсэн хүн ялаа аваад явдаг юм байж гэж бодоход хохирогч болсон хүүхдийн нийгмийн хамгааллын асуудалд хуулийн шинэчлэлт хэрэгтэй байна. Учир нь хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд сэтгэл санааны хүнд гэмтэл авсан байдаг. Гаднын улсад сэтгэлийн гэмтлийг тогтоодог. Сэтгэл заслын үйлчилгээ, хэчнээн төгрөгийн зардал гаргах зэргийг бодоод давхар сэтгэл заслын эмчилгээнд явуулдаг ч манай улсад гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээд хохирсон бол гэм буруутай этгээдээс хохирол төлбөрийг гаргуулна гээд гэм буруутай этгээдийг тогтоох гэсээр байтал 1-2 жил болно. Энэ хугацаанд хохирогч сэтгэл заслын ямар ч үйлчилгээ авч чадахгүй шаналаад, зовоод л байдаг. Заримдаа энэ нөхцөл байдал нь бүр амиа хорлоё гэсэн бодолд хүргэдэг гэж хохирогч охид хэлдэг юм. Ер нь аливаа гэмт хэргийн хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санаа болон эрүүл мэндийн үйчилгээ үзүүлдэг, тэднийг айдасгүй иргэн болгоход чиглэсэн бодлого хэрэгтэй баайна гэдэг нь олон гэмт хэргийн хохирогчтой харилцаж байхад мэдрэгдэж байдаг.  

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    7 цаг 5 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    7 цаг 33 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    7 цаг 50 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    8 цаг 36 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    9 цаг 15 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    9 цаг 40 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    10 цаг 33 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    10 цаг 48 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    10 цаг 50 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    11 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    11 цаг 31 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    12 цаг 23 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    13 цаг 1 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    13 цаг 58 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    14 цаг 19 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    14 цаг 49 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    14 цаг 59 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    15 цаг 7 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    15 цаг 14 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    15 цаг 21 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК