Энэ сарын 10-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.6 хувь, өмнөх долоо хоногоос 3%-аар өссөн байна. Улаанбаатар хотод зарим гол нэрийн барааны дундаж үнэ /аравдугаар сарын 10-ны байдлаар/
- Атар талх 2,152 төгрөг болж 24.9 хувь
- 1-р зэргийн гурил 1,847 төгрөг болж 9.1 хувь
- Бөөрөнхий сонгино 2,783 төгрөг болж өмнөх долоо хоногоос 7.1 хувь
- Төмс 1,298 төгрөг болж 6 хувь
- Өндөг 478 төгрөг болж 1.7 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.