Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АЛТАН ЦОМ: B хэсэгт ямар бөхчүүд ХАМГИЙН хамгийн бэ?

2023-11-29
0
ЖИРГЭХ

Үндэсний Алтан цомын төлөөх барилдаан энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж, нэгдүгээр шатнаас шалгарсан шигшээ 16 баг сугалаагаар дөрвөн хэсэгт хуваагдаад буй. Энэ жилийн хувьд өмнө жилүүдийнхээс өвөрмөц болж байгаа нь хэсгийн шатны барилдаанууд билээ. Хэсгийн шатны барилдаан гурав хоногийн дараа эхэлнэ. 

Сугалаагаар В хэсэгт Архангай, Булган, Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн багууд багтлаа. Бид та бүхэнд аймаг тус бүрийн багийн бүрэлдэхүүн, тэдгээрийн хамгийн хамгийн бөхчүүдийг онцолж байна. 


Архангай аймгийн бүрэлдэхүүнд Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын харцага Б.Зоригтбаатар, Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Улсын харцага С.Сүхбат, Аймгийн арслан Э.Мөнхжаргал, Аймгийн арслан Д.Ням-Очир, Цэргийн заан Ө.Батсуурь нар багтжээ. Өнгөрсөн жил тус аймгийн багийн бүрэлдэхүүнд Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын харцага Б.Зоригтбаатар, Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Улсын харцага С.Сүхбат, Аймгийн арслан Э.Мөнхжаргал, Улсын арслан М.Бадарч нар багтаж байлаа. 

Өнгөрсөн жил тэд Алтан цомын төлөөх барилдаанд нэг ч ялагдалгүй түрүүлж, анхны тодотголтой АЛТАН ЦОМ-ыг өргөсөн юм. Тэдэнтэй аваргын төлөө Булган аймгийн начингуудын баг өрсөлдсөн. 

Тус багийн хамгийн ахмад нь Улсын арслан Р.Пүрэвдагва 1985 онд төрсөн, 38 настай. Харин хамгийн залуу нь Улсын залуу харцага С.Сүхбат 2000 онд төрсөн, 23 настай. Багийн хамгийн өндөр бөхөөр Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ шалгарлаа. Түүний биеийн өндөр 195 см ажээ. Хамгийн жин ихтэй нь Аймгийн арслан Э.Мөнхжаргал юм. Тэрбээр 133 кг жинтэй. Багийн хамгийн хөнгөн бөхөөр 108 кг жинтэй Улсын харцага Б.Зоригтбаатар тодров. 


Булган аймгийн бүрэлдэхүүнд Улсын начин Д.Амарсайхан, Улсын начин Д.Амаржаргал, Улсын начин Х.Цогтгэрэл, Улсын начин Б.Түмэндэмбэрэл, Улсын начин Э.Сумъяабат, Улсын начин Б.Түвшинтөгс, Улсын начин Э.Энх-Амгалан нар багтжээ. Өнгөрсөн жил тус багийн бүрэлдэхүүнд Улсын начин Э.Энх-Амгалангаас бусад нь байлаа. 

Тэд өнгөрсөн тэмцээний тэргүүн байрын төдөө Архангайн багтай өрсөлдөж, 16:9 харьцаатай ялагдал хүлээсэн. Энэ жилийн хувьд тус хоёр баг нэг хэсэгт багтаж, өнгөрсөн жилийн финалын барилдааныг хэсгийн шатанд харах юм. Тэд ирэх 12 дугаар сарын 02-нд хоорондоо тулна. 

Багийн хамгийн ахмад бөхөөр 1988 онд төрсөн Улсын начин Б.Амаржаргал тодров. Түүний дараагаар 1989 онд төрсөн Улсын начин Д.Амарсайханыг нэрлэж болно. Хамгийн залуу бөхөөр 1997 онд төрсөн Улсын начин Б.Түвшинтөгс шалгарав.  Харин багийн хамгийн өндөр Улсын начин Б.Түвшинтөгс юм. Түүний өндөр 182 см. Ерөнхийдөө тус багийн дундаж өндөр 180 см юм. Багийн хамгийн хүнд бөхөөр 120 кг жинтэй Улсын начин Х.Цогтгэрэл тодров. Харин багийн хамгийн намхан, хөнгөн бөхөөр 110 кг жинтэй Улсын начин Д.Амарсайхан тодорлоо. Улсын начин Э.Энх-Амгалан мөн 172 см өндөртэй. 


Баян-Өлгий аймгийн бүрэлдэхүүнд Улсын заан Б.Серик, Улсын начин Н.Мустафа, Аймгийн хурц арслан М.Еркебулан, Аймгийн хурц арслан У.Береке, Аймгийн арслан Т.Эрболат, Аймгийн арслан Б.Төмөрбаатар, Аймгийн заан Е.Көптилек нар багтжээ. Өнгөрсөн жил багийн бүрэлдэхүүнд Аймгийн арслан Т.Эрболат, Б.Төмөрбаатар нарын оронд Улсын начин Б.Баатарцол, Аймгийн арслан Э.Тамираа нар байв. 

Тэдний хувьд өнгөрсөн тэмцээнд шигшээ наймд багтсан ч Баянхонгор аймгийн багийг ялсан амжилттайгаар сүүл мөшгөсөн. 

Тус багийн хамгийн ахмад бөхөөр 1989 оны гурван сард мэндэлсэн Аймгийн хурц арслан М.Еркебулан тодров. Тэр мөн багийнхаа хамгийн жинтэй бөх нь юм.  Багийн хамгийн өндөр бөх Аймгийн хурц арслан У.Береке түүнээс хоёрхон сараар дүү ажээ. Багийн хамгийн залуу бөхөөр 1996 онд төрсөн Аймгийн заан Е.Көптилек тодров. Харин багийн хамгийн намхан бөхөөр Улсын заан Б.Серик шалгарлаа. Түүний биеийн өндөр 178 см ажээ. Мөн хамгийн хөнгөн буюу 110 кг жинтэй. 


Сүхбаатар аймгийн бүрэлдэхүүнд Улсын начин Б.Батжаргал, Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Аймгийн арслан Г.Мөнх-Эрдэнэ, Аймгийн арслан Э.Буянтогтох, Аймгийн заан Б.Бадамдорж, Аймгийн заан С.Ган-Эрдэнэ нар багтжээ. 

Тэдний хувьд өнгөрсөн жил нэгдүгээр шатанд Орхон аймгийн багтай эн тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлж, 12:12 харьцаатай тэнцээнээс нэг даваа илүү авч, хоёрдугаар шатанд шалгарч байв. Харин хоёрдугаар шатанд Төв аймгийн багтай оноолт таарч, 16:9 харьцаатай ялагдаж байлаа. Өнөө жил нэгдүгээр шатанд Дорнод аймгийн багтай өрсөлдөж ялалт байгуулснаар хэсгийн шатанд, тэр дундаа хамгийн чанга хэсэгт багтаад байна. 

Багийн хамгийн ахмад нь 1987 онд төрсөн Улсын начин Б.Батжаргал юм. Харин хамгийн залуу нь 1998 онд төрсөн Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр билээ. Багийн хамгийн хүнд, хамгийн өндөр нь Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр юм. Тэрбээр 186 см өндөр, 125 кг жинтэй. Харин хамгийн намхан нь Аймгийн заан Б.Бадамдорж билээ. 

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (66.181.166.196)
    энэ сүржигнээд байгаа алтан цом нь аягүй бол нэг муу шармал гууль байгаа даа, кк алтан цом ч баргийн спортод хүнддэнэ шүү, тэр тусмаа спорт биш шахуу үндэсний бөхөд бол бүүр хүнддэнэ
    2023 оны 11 сарын 29 | Хариулах
  • Ганболд Доржсүрэн. (66.181.177.63)
    Бат өлзий заан сайн байгаа юм байна даа
    2023 оны 11 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    11 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    14 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    14 цаг 42 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    14 цаг 57 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    15 цаг 52 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    16 цаг 4 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    16 цаг 11 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    17 цаг 43 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    17 цаг 44 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    18 цаг 16 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    18 цаг 29 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    18 цаг 51 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    18 цаг 54 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    19 цаг 15 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    19 цаг 26 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    19 цаг 35 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    19 цаг 40 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    19 цаг 52 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    19 цаг 59 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    Уржигдар 20 цаг 22 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК