Дэлхийн эмэгтэйчүүдийн боксын холбооны аваргын төлөөх тулаанд ялагчийг андуурч зарласан хөтлөгч олон нийтийн сүлжээгээр доромжлолд өртөж, цаашид ажлаа үргэлжлүүлж чадахгүй болсон гэдгээ мэдэгджээ.
Дэн Хеннесси ням гарагт Австралийн Перт хотод болсон Василий Ломаченкогийн Жуниор Жорж Камбосостой хийсэн тулааны хүрээн дэх Шинэ Зеланд-Австрали гаралтай Чернека Жонсон, Английн Нина Хьюз нарын тулааны ялагчийг буруу дуудсан юм.
Хеннесси онооны хуудсыг шалгаж, хоёр тулаанчийг рингийн гол руу буцаан авчрахаас өмнө Хьюз ялалтаа тэмдэглэсэн. Дараа нь хөтлөгч Жонсоныг ялагчаар зарласан бөгөөд төөрөлдсөн Хьюз толгойгоо сэгсэрч байгааг харуулсан видео бичлэгүүд тараад байна.
Л.Сайнаа