Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Наадмын өнгө: П.Бүрэнтөгс аварга шиг "шууд арслан цол"-нд хүрч мэдэх бөх

2024-6-26
0
ЖИРГЭХ

Н.Өсөхбаяр хурц одоогоос есөн жилийн өмнө сумын заан цолтой Улсын баяр наадмын өсвөр үеийнхний барилдаанд үзүүрлэж, “Улсын шандас” цол хүртсэн нь бөхийн замд орох үндэс болсон гэдэг. Тухайн жил өчигдөр шөвгөрсөн Улсын даян аварга Н.Батсуурь анхны түрүүгээ хүртэж байв. Үүнээс харахад түүнийг хэр хурдан амжилтад хүрч, ур чадвар нь сайжирч буйг харж болно. 

Таван аварга зодоглосон тэр жилийн наадамд түрүүлэх боломжоо “салхинд хийсгэсэн“ ч Н.Өсөхбаяр алдаанаасаа суралцаж, дараах гурван жил нь үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд завсаргүй түрүүлэн бөхийн мэргэжилтнүүдээс онц дүн авах нь тэр.

Түүний өвөө аймгийн хурц арслан Тавхайн Гомбо нь 1957 оны Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлсэн хүчтэн. Н.Өсөхбаяр 2017 онд Дархан-Уул аймагт болсон үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медалийн тоогоо дөрөв болгосон юм. Тэр жил 19 настай Н.Өсөхбаяр нутгийнхаа наадамд зургаа давж аймгийн харцага цол хүртэв. Шахаж татах мэхийг бол “амьдаа аварга” шигээ сурцтай хийдэг. 2018 оны Сүхбаатар аймгийн наадамд аймгийн заан М.Гансүхээр найм давж аймгийн арслан болсон тэр жилийн Улсын баяр наадамд Н.Батсуурь хоёр дахиа түрүүлж, аварга болж байв.

Алтан овооны 110 жилийн ойн баяр наадамд О.Хангай түрүүлж, Н.Өсөхбаяр  үзүүрлэжээ

Даян аварга Н.Батсуурийг түрүүлсэн он жилүүдэд онцгой сайн барилдсан байна. 2022 онд Сүхбаатар аймгийн түүхт 80 жилийн ойн тэгш ойн наадмаар даян аварга Н.Батсуурьтай түрүү булаалдан үзүүрлэж байлаа. Урд өдөр нь аймгийн цолтой бөхийн барилдаан зохион явуулахад төвөггүй түрүүлж байна билээ. Түүний бөхийн зам тэгш байгаагүй. 2020 онд П.Бүрэнтөгсийг аварга болдог наадмын хоёрын даваанд Говь-Алтайн Б.Хишигбаатарт унасан. Бэртэл гэмтэлтэй байсан тэрбээр бэлтгэлээ олигтой хийж чадаагүй наадамд зодоглосон гэдэг.

Жилийн өмнөөс бэртэл нь эдгэрч, бэлтгэл нь жигдрэн өнгөрсөн жил “Хэвийн боовны баяр”-т зориулсан барилдаан болон аймгийн арслан Б.Ичинхорлоогийн нэрэмжит аймгийн цолтнуудын барилдаанд түрүүлж, Дотоодын цэргийн 100 жилийн ойн улс, аймгийн цолтны барилдаанд их шөвөгт шалгарсан амжилтаас харвал бэлтгэл сургуулилт нь жигдэрчээ.

Сүхбаатар аймгийн наадмын сорилго барилдаанд хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлэв

Шахаж татах мэхээ бол хорьсон, хориогүйд ч хийнэ. Сүүлийн үед тэр тосгуулж хавираад залгуулж мушгих, хөмрөх мэхэнд гаршсан байна билээ. Түүнийг 2022 жил Улсын цол авна аа хэмээн олон хүн итгэл хүлээлгэсэн боловч хоёрын даваанд Баянхонгорын арслан Ч.Алтангэрэлд тахим буулгасан нь харамсалтай. Цол авах бөхийн тоонд гарцаагүй байсан тэрбээр Бар жилийн барцадаа ингэж гаргасан юм. Наадмын дараа Хүй долоо худагт болсон “Хүрээ цам” Даншиг наадамд тав давж даншигийн начин цол авсан. Улсын начин цолны энтэй бөх гэдгээ тэгж харуулсан.

Тэрбээр өнгөрөгч 2023 оны Туулай жилийн Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой хүчит бөхийн барилдаанд түрүүлж, Сүхбаатарчууд Цагаан сарын барилдаанд одтой гэдгийг нотлон харуулсан. Бас 2023 оны наадмын өмнөхөн болсон Өмнөговь аймгийн Ноён сумын 100 жилийн ойн улс, аймгийн цолтны барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагвыг давж түрүүлсэн юм. 

Харин өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар бөх сонирхогч түмэнд түүнийг улсын цолонд хүрнэ гэж харж байсан ч дөрвийн давааны нугалаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэтэй оноолт таарч шийдэмгий мэх хийсэн ч буруудан унасан. Тэр магадгүй нэг л өдөр Улсын аварга П.Бүрэнтөгс шиг аймгийн цолноос Улсын арслан цолонд хүрч мэдэх л хүчтэн дээ. 

Учир нь тэр өнгөрсөн жилийн наадмаас хойш "Ургацын баяр - 2023"-т зориулсан барилдаан, Бест Буйдан ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан барилдаан, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат, улсын арслан Гунгаагийн Намжилваанчиг, улсын заан Лувсангийн Сүрэнжав нарын нэрэмжит барилдаанд тус тус түрүүлсэн. Мөн Бүх цэргийн баяр наадам, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Лувсандоржийн Дашдаваагийн нэрэмжит барилдаанд үзүүр булаагаад буй. 

Бөх цөөтэй гэгддэг хязгаар нутгаар үе үехэн төрдөг ховор бөхчүүдийн залгамж түүнийг улсын цолонд хүрнэ гэдгийг Монголын ард түмэн гарцаагүй мэднэ. Өнөө жилийн баяр наадмаар өөдтэй барилдаасай гэж найднам. 

Л.Сая

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ОУ-ын спортын сэтгүүлчдийн саналаар Лионел Месси ДАШТ-ий шилдэг тоглогчоор хол тасархай шалгарчээ
Тадей Погачар “Тур де Франс”-т тав дахь түрүүгээ авч, түүхэн амжилтын эзэн боллоо
Монголын их уулсад мэндэлсэн ДАЯН АВАРГУУД
Ливерпүүлийн экс дасгалжуулагч Юрген Клопп германы шигшээ багийг сэргээн босгох ажилдаа орлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • 88325285 (122.201.31.54)
    Энх
    2024 оны 06 сарын 28 | Хариулах
  • 88325285 (122.201.31.54)
    ЭНХТА
    2024 оны 06 сарын 28 | Хариулах
  • Нөөв Нээм (202.126.89.228)
    En Jil guidelines Dresher vzne
    2024 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.212.119.228)
    Тухайн өдрийн өнгө од , бас бяр чадал мэх ,
    2024 оны 06 сарын 27 | Хариулах
  • Бат (59.153.86.61)
    Сайхан бөх элдэв бэртэл гэмтэлгүй мөн дээр нь энэ олон аварга арслан өнжсөн бөхчүүдэд зориулсан тусгайлсан мэх байгаа байх. Эр хүнийг зориг чимдэг амжилт Дүү минь. Аз хүү байвал ёозхүүгээр цохьдог юм , Юмийг яаж мэдэхэв авлага болчихож ч юм билүү. Тааж мэддэг тарлан бух биш гэхдээ энэ дүүд мэх бий юу бий. Тактик бий юу бий. Зөвлөгч багш болон бодож явсан зүйлүүдээ тултал хийвэл энэ аварга цол юухан байхав дээ
    2024 оны 06 сарын 27 | Хариулах
  • Гайхөөл.. (122.201.31.197)
    СУМЫН ЗААНд УЛСЫН ШАНДАС цол олгодог юм уу???
    2024 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.160.33)
    Болдог бол 3н даваанд Х.А Номиндалай авч тахим буулгаад 5н даваанд У.Х Мөнгөнбаатар авч тахим өгвөлч цаашаа өөрөөрөөл гангарах залуушүү
    2024 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    их санасан газар есөн шөнө хоосон гэгч болох вий!
    2024 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    гуйж цол авах юм бол барилдаад яадаг юм
    2024 оны 06 сарын 26 | Хариулах
  • С.Баатар бөх сонирхогч Завханы уугуул иргэн (127.0.0.1)
    Монгол бөхөө дээдэлдэг ахмад настай бөхчүүд энэ Н.Өсөхбаяр залууг 3 болон 5-ын даваанд амлаж аваад дэмжлэг үзүүлэхийг хүсье. Ахмад бөхчүүдээс үнэхээр хичээнгүйлэн хүэх юм энэ шүү.
    2024 оны 06 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17-ын үеэр 160 гаруй автобус, 200 автомашинаар үйлчилнэ
    8 цаг 46 мин
  • Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
    9 цаг 36 мин
  • "Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө
    9 цаг 41 мин
  • Соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх, контент бүтээх чадавхжуулах сургалт БНСУ-д зохион байгуулагдлаа
    10 цаг 18 мин
  • Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
    10 цаг 23 мин
  • Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
    11 цаг 23 мин
  • ЭМЯ: Моринга навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг авахгүй байхыг анхааруулж байна
    11 цаг 38 мин
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
    12 цаг 0 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
    12 цаг 28 мин
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
    12 цаг 54 мин
  • Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
    13 цаг 26 мин
  • ОУ-ын спортын сэтгүүлчдийн саналаар Лионел Месси ДАШТ-ий шилдэг тоглогчоор хол тасархай шалгарчээ
    14 цаг 8 мин
  • Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
    14 цаг 21 мин
  • Украинд иргэдийн хохирол дөрвөн жилийн дээд түвшинд хүрлээ
    14 цаг 23 мин
  • "Одиссей" кино хоёр дахь долоо хоногтоо 87 сая доллар олж, дэлхийн хэмжээний орлого нь 640 саяд дөхөв
    14 цаг 32 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
    14 цаг 45 мин
  • Сиэтлийн хүнсний фестивалийн үеэр буудалцаан болсны улмаас хоёр хүн амиа алджээ
    15 цаг 3 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    15 цаг 13 мин
  • Дэлхийд ховордсон амьтдын тухай
    15 цаг 28 мин
  • Тадей Погачар “Тур де Франс”-т тав дахь түрүүгээ авч, түүхэн амжилтын эзэн боллоо
    15 цаг 39 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК