Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "2024 оны төгсгөлд эрчим хүчний үнэ тарифыг өртөгт нь нийцүүлэх арга хэмжээ авсан. Үнэ буураагүй, нэмэгдсэн учраас хэрэглэгчдийн дунд бухимдал байгаад үгүйсгэхгүй. Сонгууль дууссан, ард түмнээ хоосон амлалтаар цатгаад яваад баймааргүй байна. Юу хийж чадах, чадахгүйгээ эртхэн ард түмэнд хэлэхгүй бол хүлээлт өндөр байгаа учраас эрх баригчид дандаа ард түмнийг хуурдаг гэсэн шүүмжлэл тасрахгүй байна. Нуугаад яах вэ.
Дулааны үнийг нэмэгдүүлэх шийдвэрийг хойшлуулах шийдвэр гаргаад байгаа. Ямартай ч 2025 оныг дуустал хойшлуулна.
Зайсан орчмын, Хан-Уул дүүргийн 15, 17, 18 хороо, Баянзүррх дүүргийн 26 дугаар хороо зэрэгт ачаалал үүсчихсэн байгаа учраас Хийн станц барих шийдвэр гаргасан ч газрын асуудал шийдэгдэхгүй байна. Тэр хавьд миний хамааралтай барилгууд ч байгаа" гэв. Мөн
"Миний хамааралтай компани UB palace-ийн газрын худалдаж авсан юм байна лээ" гэдгийг дурдлаа.
Сэтгэгдэл (14)