МҮБХ-ноос энэ сарын 30,31-нд зохион байгуулахаар төлөвлөсөн "Нийслэлийн аварга баг шалгаруулах 3vs3 багийн барилдаан"-ыг хойшлууллаа.
Учир нь зарим дэвжээдээс ирүүлсэн хүсэлт болон Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй чөлөөт бөхийн чансааны оноо олгох дэлхийн цуврал тэмцээн давхцаж буй зэргийг харгалзан үзэж, барилдааны товыг хойшлуулж 2025 оны 06-р сарын 8, 14-ний өдрүүдэд 14:00 цагт зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Уг барилдаанд улирлын чансаагаар эхний 27 байранд жагссан шилдэг бөхчүүд оролцох бөгөөд сугалаагаар есөн багт хуваагдан өрсөлдөнө. Одоогоор уг чансааг Улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж байна.
Л.Баяр