Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам 7 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн наадмын шигшээ шатанд шалгарсан 21 аймаг, есөн дүүргийн 9-17 насны нийт 6120 тамирчин 31 спортын төрөлд 271 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Өнөөдөр волейбол, хөлбөмбөг, дуатлон, ширээний теннисний тэмцээн өндөрлөнө.