Францад болсон Аваргуудын лигийн финалын арга хэмжээний үеэр цагдаа нар 500 гаруй хүнийг баривчилж, хоёр хүн нас барж, 192 хүн шархадсан гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас ням гараг мэдэгдэв.
Бямба гаргийн шөнө Парис Сен-Жермен Италийн Интер Миланыг бут ниргэж, Аваргуудын лигт анх удаа түрүүлсэн юм. Францын нийслэл хот болон бусад хотуудад зэрлэг баярууд өрнөв.
Ням гаргийн өглөөний байдлаар Дотоод хэргийн яамны урьдчилсан дүгнэлтээр 559 хүн баривчлагдсаны 491 нь дотор Парист байна. Энэ үеэр 20 орчим насны залуу машинд мөргүүлж өөд болжээ. Нөгөө шхэо нь тус улсын баруун өмнөд нутгийн Дакс хотод 17 настай залуу хутгалуулж нас барсан аж.
Л.Баяр