Монголын чөлөөт бөхийн холбоо “Лос-Анжелес 2028” олимпын циклийн бэлтгэлийг удирдан явуулах шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг албан ёсоор бүрдүүлээд байгаа.
Тэгвэл Монголын чөлөөт бөхийн холбоо шинэчилсэн бодлогын хүрээнд, урилгаар Казухито Сакайяд 2025-2028 оны Лос Анжелесийн зуны олимпын циклийг дуустал хамтран ажиллах санал тавьжээ. Улмаар алдарт дасгалжуулагч Казухито Сакайя "зөвлөх дасгалжуулагч"-аар ажиллахаар болсон байна. Иймд түүний тухай товч мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр 1960 оны 6-р сарын 19-нд Японы Кагошима мужид төрсөн. Өдгөө 65 настай нэгэн аж.
Түүний хувьд зуны олимпын их наадмаас 14 алт, 3 мөнгө, Дэлхийн аваргын 30 гаруй алтан медалийг Япон улсдаа авч ирэхэд чухал нөлөө үзүүлсэн нэрт дасгалжуулагч.
Тэрбээр 1983-1989 оны хооронд чөлөөт бөхийн 62 кг-ын жинд Ази, дэлхийн дэвжээнд мөнгө, хүрэл медалиудыг хүртэж явжээ. Харин зодог тайлсныхаа дараа Японы шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж, олимпын аваргын замд олон тамирчныг хөтөлжээ.
Дасгалжуулагчийн бэлтгэсэн алдарт бөхчүүдээс дурдвал:
Саори Ёшида- 3 удаагийн Олимпын аварга, 13 удаагийн дэлхийн аварга
Каори Ичо- 4 удаагийн Олимпын аварга (тасралтгүй), дэлхийн аваргын 10 алт
Хитоми Обара -Олимпын аварга
Чихару Ичо- Олимпын мөнгөн медальт
Эри Тосака- Олимпын аварга