Малайз улсын Кучинг хотноо Азийн таеквондогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн хурал болон ерөнхий чуулган зохион байгуулагдаж Монголын таеквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаатар оролцож байна.
Энэхүү хурлаар ирэх оны олимпын оноо олгох насанд хүрэгчдийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монгол Улсад олголоо. Өрсөлдөөнд хүчирхэг Катар улс оролцов.
Энэ нь Монголын таеквондогийн спортын түүхэнд Насанд хүрэгчдийн тулаан, пүмсэ болон пара таеквондогийн төрлөөр эх орондоо зохион байгуулах анхны томоохон тэмцээн болох юм.