Нийслэлд өнөөдрийн байдлаар 373 цэгээр өдөрт 5000 тонн сайжруулсан шахмал түлш худалдаж байна. Түүнчлэн түлш борлуулалтын цэгүүд гудамжны эхний эгнээнд байрлахгүй байхаар төлөвлөсөн.
Борлуулалтын цэгүүд гудамжны нэгдүгээр эгнээнд байрлахгүй, хоёр, гуравдугаар гудамжинд байрлаж байна. Иргэд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгох юм. Мөн борлуулалтын цэгийн мэдээллийг тус аппликейшнээс авч болно. Харин энэ аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхнийхээ QR кодоор түлшээ худалдан авах боломжтой гэж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос мэдээлэв.