“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болж байна. Ерөнхий хяналтын сонсголд Ховд аймгаас нийт 65 хүн хүрэлцэн ирж, сонсголд оролцож байгаа юм. Иймд тэд Халзан бүрэгтэйн ордтой холбоотой дараах мэдээллийг өгч, үг хэллээ.
-Монголоо гэсэн малчин иргэдээ авч үлдэх хэрэгтэй байна-
Тэрбээр "Үгээ хэлсэн нь гэмтэн болдог, үнэнээр явсан нь ядуурч үлддэг цөвүүн цагийн, худал хуурмагийн эх орондоо үндэсний үзэл бодолтой, өвөг дээдсийн үеэс Монголоо гэсэн малчин иргэдээ авч үлдэх хэрэгтэй байна" гэв.
-Дөрвөн жилийн дотор ТАВАН ургийн гажигтай хүүхэд төрсөн-
Тэрбээр "Манай аймагт дөрвөн жилийн дотор ТАВАН ургийн гажигтай хүүхэд төрсөн. Юу уншиж судлаад хүн амд сөрөг нөлөөгүй гэж дүгнэлт гаргаж байгаа юм бэ" гэв.
-Бөхийнхөө шээсийг шинжилж чаддаггүй улс "УРАН"-ы хор хохирлыг шинжилж чадах уу-
Тэрбээр "Бөхийнхөө шээсийг шинжилж чаддаггүй улс "УРАН"-ы хор хохирлыг шинжилж чадах уу? Иргэд бид “Халзан бүрэгтэй” ордын лизенцыг цуцлах хүртэл явна" гэв.
-Ховдын ногоочид эцсээ хүртэл эсэргүүцэж тэмцэнэ-
Тэрбээр "Ховд аймгийн 3500 гаруй тариаланч өрхүүдийг төлөөлж сонголд оролцож байна. Баруун бүсийн усны хагалбартай тийм ойрхон газар ил задгай үйлдвэр байгуулна гэнэ. Биднийг яаж амьдар гэж байгаа юм бэ. Халзан бүрэгтэйн ордыг Ховдын ногоочид эцсээ хүртэл эсэргүүцэж тэмцэнэ" гэв.
-Халзан бүрэгтэйн ордыг эсэргүүцэж байна-
Тэрбээр "Халзан бүрэгтэйн ордыг эсэргүүцэж байна. Энэ орд хуулиудыг зөрчиж байгаа юм. 100 мянган иргэдийн гарын үсэгт ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт инээдтэй хариу өгч байна. Төр засаг ингэж иргэдээ доромжилж болох юм уу" гэв.
Сэтгэгдэл (1)