"The MongolZ" баг 850.000 ам.долларын шагналын сантай “Thunderpick world championship 2025” тэмцээний шөвгийн дөрөвт Украины "Natus Vincere"-ийн эсрэг өнгөрсөн шөнө тоглож, 1:2 онооны харьцаатай ялагдлаа.
Ингэснээр "The MongolZ" баг "Thunderpick World Championship 2025" тэмцээний хүрэл медалийн төлөө Туркийн "Aurora Gaming" багтай өнөө оройн 19:30 цагт мөн адил "Во3" журмаар тоглохоор боллоо.