
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, гал түймрийн 35 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид 38 иргэний аюулгүй байдлыг ханган, 29,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Аялал, зугаалгаар зорчихдоо болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй байдлыг ханган, баталгаат зам гүүрээр зорчихыг НОБГ-аас зөвлөж байна.




















































