
Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын Хүнс, эмийн агентлаг болон Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс моринга навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс салмонелла нянгийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор эргүүлэн татах арга хэмжээ авч эхэлжээ.
"Инфосан"-гийн мэдээлснээр уг эргэн татагдсан бүтээгдэхүүн 80 орчим улс, нутаг дэвсгэрт хэрэглэгчдэд худалдаалагдсан байна. Уг бүтээгдэхүүнийг Amazon, TikTok Shop, Shein, eBay зэрэг олон улсын онлайн худалдааны сувгаар зардаг тул иргэд та бүхэн онлайнаар захиалан авахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.















































