
Улсын хэмжээнд он гарсаар наймдугаар сарын 03-ны өдрийн байдлаар 14 үерийн улмаас үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Дуудлагын дагуу тухайн нийслэл, аймаг, дүүргийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 38 иргэний амь насыг авран хамгааллаа. Харин наймдугаар сарын 01-нд нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн үерийн улмаас харамсалтайгаар нэг хүүхэд амь насаа алдсан байна.





















































