
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Шадар сайд Т.Доржханд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өгөгдлийн тухай хуулийг эцэслэж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Дата төвийн ззардлын 80 хүртэлх хувь нь эрчим хүч байдаг. Монгол Улс эрчим хүчний нөөцтэй, хямд найдвартай эрчим хүчний үүсгэвэртэй. Монгол Улс яагаад хөрөнгө оруулагч нарыг анхаарлыг татаад байгаа юм бэ гэхээр хоёр зүйл бий. Тухайлбал, эрчим хүч маш хямдхан, мөн ардчилсан улс. Хууль засагладаг, ардчилсан үзэл баримтлал, үнэт зүйлтэй. Тийм болохоор гаднын улсын мэдээллийг хамгаалсан, хадгалсан хулийг төслийг эцэслэсэн. Сэргээгдэх эрчим хүч хямд байгаа учир хиймэл оюун ухаан дээр түшиглэсэн дата төвийг байгуулах боломж бүрдээд байна" гэв.






















































